Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятад коронавирусийн халдварын тархалт зогслоо гэж мэдээллээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтыг бүрэн зогсоож чадлаа гэж БНХАУ-ын Улсын эрүүлийг хамгаалах хорооны төлөөлөгч Ми Фэн мэдэгдсэнийг хятадын Xinhua хэвлэл дамжуулжээ.
Түүнийхээр бол энэ сарын 28 гэхэд тус улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 3300 болсон гэнэ. Гэхдээ энэ халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгаа учраас вирусийн халдвартай тэмцэх ажил цаашид үргэлжилнэ гэсэн байна. Өнгөрөгч долоо хоногийн бмяба гараг гэхэд л тус улсад гадаадын 42 орноос ирэгсэдийн дотроос 693 хүнд коронавирус илэрсэн гэж Ми Фэн хэлжээ.
South China Morning Post хэвлэлийн мэдээлснээр гуравдугаар сарын 29-ний байдлаар коронавиурсийн халдвартай хүний тоогоор Хятад дэлхийн улс орнуудаас гуравт орж байна. Хятадад коронавирусээр халдварласан хүн 81439 байгаа юм. Гэтэл АНУ-д 122666, Италид 92472 хүн коронавирусийн халдвар аваад байгаа юм.
Үүний өмнө коронавирусийн халдвар анх гарсан Ухань хот хоёр сарын турш ажиллахгүй байсан нийтийн тээвэр, метроны ажиллагаагаа сэргээсэн мэдээлэл гарч байсан. Үүний дараа Ухань хотын Хубэй мужид байрладаг нисэх буудлууд ажлаа сэргээж, агаарын харилцааг сэргээсэн байна. Гуравдугаар сарын 28 гэхэд л Хубэй мужид коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй харин Ухань хотод таван хүн энэ халдварын улмаас нас барсан юм. Тус мужид коронавирусийн халдвар авсан хүн нийт 67801 байгаагийн 50 мянга гаруй нь Ухань хотод байгаа юм.
Эхлээд шинэ төрлийн энэ вирусийн голомт нь Хятад байсан бол гуравдугаар сарын дундуур халдварын голомт нь Европ боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарласан. Дараа нь өнгөрсөн долоо хоногийн эхээр ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис коронавирусийн халдварын шинэ голомт нь АНУ боллоо гэж мэдэгдээд байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com