Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирусийн улмаас Их Британи хүнсний хомсдолд орж болзошгүй

 Хятадаас эхлэлтэй коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаад байгаа нь Их Британийг хүнсний хомсдолд хүргэх нэг шалтгаан болж байна хэмээн The Guardian сонин бичээд энэ өвчний улмаас гадаадын ажиллах хүч их хэмжээгээр нутаг буцаж, “Яг л дүрвэгсэд шиг зугтаж байна” гэжээ. Хэвлэлийн “Шугаман дээр” төслийн ерөнхий редактор, сэтгүүлч Виктор Мараховскийн үзэж байгаагаар бол тариалангийн талбайд ажиллах хүч дутагдсанаас болж жимс, хүнсний ногоо хүрэлцэхгүй болж магадгүй гэнэ. РИА Новости хэвлэлд бичсэнээр тариалангийн талбайд эзгүйдсэн 90 мянга орчим ажлын байрыг Засгийн газар нөхөхийг оролдож байгаа юм байна. Ажиллах хүч зуучилдаг томоохон нэг компанийн төлөөлөгчийн хэлснээр ажилчид хамгийн их нийлүүлдэг Украин гэхэд л дөрөвдүгээр сарын 23 хүртэл хилээ хаачихсан гэнэ. “Одоо бидэнд ажиллах хүч нийлүүлэх Румын л үлдсэн ч тэднийх онгоцгүй. Литва хилээ хаачихсан. Ганц найдлага одоо Болгар л байна” гэж тэр хэлсэн байна. 

 Сэтгүүлч Мараховский энд Британи бүр 2010 оны эхнээс л Дорнод Европоос ирдэг ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай болсон гээд “Манайхан өөрсдөө нэг л их цахилгааны инженер, цөмийн физикч, онолын математикч болох гэсэн хүмүүс. Тэгээд тэдний орон зайг гадаадын ажилчдаар дүүргэх шаардлага гарч байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ өндөр цалин, зангиатай л болохоос биш мөн чанар нь дүндээ дүн л дээ” гэжээ.
 Хэвлэлд өнгөрсөн жил бичсэнээс үзэхэд Британийн газар тариалангийн салбарын нийт ажиллагсадын 98 хувийг гадаадын ажиллагсад эзэлж тариалах, ургац хураах гээд хамаг ажлыг нугалдаг юм байна. Энд Молдаваас паспорт авсан румынчууд, болгар украинчууд дийлэнх хувийг эзэлдэг гэнэ. Хүрээлэн байгаа орчны сайд Жорж Юстис “Манай фермерүүд ард түмнээ тэжээхийн тулд ер бусаар ажиллах хэрэгтэй боллоо. Бид Британийн ажиллах хүчийг дайчилж энэ бэрхшээлийг даван туулна. Энэ ажлын байруудыг британичуудаар нөхнө” гэж мэдэгдсэн байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 200 гаруй оронд тархаад байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчний тархалтыг гуравдугаар сарын 11-нд цар тахлын хэмжээнд хүрлээ гэж зарласнаар дэлхийн олон орон хилээ хааж олон улсын агаарын тээврийн харилцаагаа таслаад байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com