Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хямралыг шийдэх АНУ-ын төлөвлөгөөг Венесуэль няцаалаа

 Боливарын бүгд найрамдах улсын хямралыг зохицуулах талаар АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөг Венесуэль няцааж байгаагаа тус улсын Гадаад хэргийн сайд Хорхе Арреса Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Х.Арресса “Боливарын бүгд найрамдах улсын Засгийн газар хаанаас ч, хэнээс ч, гадаадын нэг ч улсаас халамж дэмжлэг авахгүй” гэж бичсэн байна. Түүнийхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас сүүлийн үед Венесуэлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь үнэхээр өрөвдмөөр, үүнээс гадна өмнөхөөс ялгагдахгүй байна гэнэ. Тэр бас коронавирусийн халдварын тархалтыг далимдуулан АНУ-ын геополитикийн өмч эзэмших гэсэн оролдлого нь “ямар ч өрөвдөх сэтгэлгүй өчүүхэн хүнээс л гарах” зүйл гэжээ.
Х.Арреаса АНУ-ыг нэг талын хоригоо цуцалж Венесуэлийн Засгийн газрыг солих гэсэн бүтэлгүй оролдлогоосоо татгалзан, түрэмгийллээ зогсоож өөрийнхөө дотоодод тулгамдсан асуудалдаа анхаарахыг уриалсан байна. Үүний өмнө Венесуэлийн улс төрийн хямралыг шийдвэрлэх шинэ төлөвлөгөө боловсруулж Ерөнхийлөгч Николас Мадуро, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нарыг төлөөлсөн Үндэсний Ассамблейн гишүүдээр түр засгийн газар байгуулах санал дэвшүүлсэн. Ингэсэн тохиолдолд Вашингтон тус улсын эсрэг тавьсан хоригоо цуцална гэсэн байна.
Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Николас Мадуро тангараг өргөсний дараа 2019 оны нэгдүгээр сарын 21-нд Венесуэльд бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж энэ үеэр сөрөг хүчин олонх парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө түр цагийн ерөнхийлөгч гэж зарласан юм. АНУ тэргүүтэй барууны орнууд түүнийг ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаа бол ОХУ, Куба зэрэг орнууд Николас Мадурог дэмжиж байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com