Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Италийн парламент Европын холбооны тугийг буулгалаа

 Италийн Депутатуудын танхимын дэд ерөнхийлөгч Фабио Рампелли өөрийнхөө өрөөнд байсан Европын холбооны тугийг буулгаж, шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын үеэр хамтын ажиллагаагаа орхигдуулсан Европын холбоонд дургүй байгаагаа илэрхийлсэн байна. Дүрс бичлэг дээр амны хаалт зүүсэн тэрбээр Италийн төрийн далбаатай зэрэгцээ байсан Европын холбооны тугийг цагаан бээлий өмсөн байж буулгаж байгаа нь харагдаж байна. Ф.Рампелли бас энэ үеэр “Дараа уулзаж болох юм. Магадгүй” гэж хэлснийг ilgiornale.it дамжуулсан байна.
Энэ дүрс бичлэгээсээ өмнө Фабио Рампелли Европын холбооны удирдлагад хандаж байсан юм байна. Тэгэхдээ тэрээр тус холбоо Италийн сул талыг хамтын ажиллагаандаа удаан хугацаагаар ашиглаж ирсэн гэж мэдэгджээ. Тэр “Франц, Герман нь хавчаар хооллож байхад Итали хоол зөөгч байхыг хүсэхгүй байна” гэжээ. Ф.Рампелли бас Европын холбоо эмзэг эдийн засагтай орнуудыг сөхрүүлэхээр золиосонд гаргаж байгаа бол цаашид Европт ирээдүй байхгүй болно гэж мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Европын 400 шахам мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдварар өвчилж 25 мянга гаруй хүн нас бараад байгаа юм. Эдгээр тохиолдлын дийлэнх нь Итали, Испани улсуудад ногдож байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com