Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Вашингтон, Сөүл хоёр АНУ-ын цэргийн баазыг санхүүжүүлэх тохиролцоонд хүрлээ

 Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Америкийн цэргийн баазуудыг санхүүжүүлэх талаар Сөүл, Вашингтон хоёр тохиролцоонд хүрч, ойрын үед хэлэлцээрт гарын үсэг зурахаар боллоо гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжаас авснаа Yonhap агентлаг лхагва гарагт дамжууллаа. “Хэлэлцээрийн үндсэн зарчмуудаар талууд тохиролцож чадлаа, одоо жижиг сажиг асуудлууд үлдсэн” гэж албан тушаалтан хэлжээ. Түүнийхээр энэ бүхнийг удахгүй албан ёсоор зарлах гэнэ. Эх сурвалж бас тохиролцооны талаар, тухайлбал шинэ хэлэлцээрийг хэзээ эцэслэх, санхүүжилтийн хэмжээ зэрэг тодорхой зүйлүүд хэлэхээс зайлсхийсэн байна.
Талууд өдөр тутам харилцаж байсаар тухайн асуудлаар “байр суурь харьцангуй ойртсон” гэж Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чон Ын Бо мягмар гарагт мэдэгдсэн. Энэ нь Америкийн цэргийн баазуудад ажиллаж байгаа солонгос иргэдийн санхүүжилт байхгүйгээс цалингүй амралт өгдөг асуудал. Хоёр тал Солонгост байрлаж байгаа Америкийн цэргийн баазын санхүүжилтийн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Лос-Анжелест ээлжит хэлэлцээр хийсэн ч Америкийн баазуудыг санхүүжүүлэх Өмнөд Солонгосын хувь хэмжээн дээр тохиролцож чадаагүй аж. АНУ-ын тал Өмнөд Солонгосоос гаргах зардлыг жилд дөрөв дахин өсгөж дөрвөн тэрбум ам.доллар гэснийг Сөүл үндэслэлгүй их тоо гэж үзсэн байна.
Ер нь АНУ нутагт нь байрлаж байгаа Америкийн цэргийн баазуудын зардалд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг Сөүлээс бүр 2018 оноос эхлэн шаардаж байгаа юм. Хамтарсан батлан хамгаалах зардлын Өмнөд Солонгосын хувь өнгөрөгч 2018 онд 8.2 хувь өсч 915 сая ам.долларт хүрсэн байна. АНУ-ын цэрэг 1950 оны нэгдүгээр сарын 26-нд гарын үсэг зурсан гэрээний дагуу Өмнөд Солонгост бүр 1950-1953 оны Солонгосын дайны үеэс байрлаж байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com