Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Хойд Солонгос улс халдвар авсан иргэдээ буудан хороож байна" гэв

БНАС улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Энэ талаар тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдэлдээ “Манай оронд коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Бид халдвараас сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч байна. Дэлхий нийт короновирустэй дайтаж байхад манай орон эрүүл мэндийн салбарынхаа хөгжил дэвшлийн ачаар нэг ч халдвар аваагүй байна” хэмээнсэн юм.

Гэсэн ч тус улсын иргэд хөл хорио тогтоохоос өмнө халдварын тархалт эрчимжиж байсан БНХАУ-д олноор зорчсон байдаг. Үүнтэй холбогдуулан зарим томоохон хэвлэл Хойд Солонгосыг “коронавирусийн халдварын талаарх мэдээллээ нууж байж болзошгүй” хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл БНСУ /Өмнөд Солонгос/-ын гурван том хэвлэлүүдийн нэг болох “Чусон Илбо сонинд /Гуравдугаар сарын 31-ний дугаар/ БНАСУ-д халдвар авсан иргэдээ гэрт нь  түгжин, иргэд тусламж авч чадахгүйн улмаас  нас барж байгаа талаар нийтлэл гарчээ.

Тус нийтлэлд дурдсанаар “Хойд Солонгос улсын Киотсу хотод халдварын шинж тэмдэг илэрсэн нэгэн гэр бүлийг гэрээс нь гаргахгүйн тулд цоожлон, хэд хоног түгжээ. Үүний улмаас нэг гэр бүлийн таван хүн эмчилгээ хийлгэж чадалгүй нас барсан байна. Амиа алдсан гэр бүл нь тэтгэвэрт гарсан настай хоёр иргэн тэдний хүүдүүд болон ач нар байжээ. Хойд Солонгосын эх сурвалжийн ярьж буйгаар “Хэрэв манай улсад коронавирусийн халдвар авбал үхэхээс өөр сонголтгүй. Хойд Солонгос улс өөрийн дүр төрхөө хадгалж үлдэхийн тулд өвчтөнүүдийн талаар нууж байна” хэмээн бичжээ.

Түүнчлэн Дон-а Илбу сонинд "Хойд Солонгост тусгаарлагдаж байх хугацаандаа нийтийн халуун усанд орсон төрийн албан тушаалтан буудуулсан хэрэг гарсан. Мөн Хойд Солонгосын  зүүн хойд хэсэгт орших Расун хотод Хятадад очсоны дараа тусгаарлагдсан хоёр хүн зугтсан хэрэг гарсан. Тэдэнд цаазаар авах ял оноосон” хэмээн бичжээ. Энэ мэт Хойд Солонгос улс коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийнхээ тоог нуусан байж болзошгүй талаар Өмнөд Солонгос, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Эх сурвалж: Japan Forward, BunshunJP

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com