Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“COVID-19”-ийн халдвар улс орнуудад хэзээ хамгийн ид үедээ хүрэх вэ

 Америкийн Сиэтл дэх Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн хэмжил зүй, үнэлгээний хүрээлэн шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн халдварын тархалт дэлхийн улс орнуудад хэзээ хамгийн ид үедээ хүрэхийг таамаглан гаргалаа хэмээн Deutsche Welle хэвлэл мэдээллээ. Эндхийн мэргэжилтнүүдийн бичсэнээр Европ тивд хамгийн их нас баралт дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт тохионо, Испани, Италид бол бүр эхэлчхээд байна гээд Европын 151 мянга гаруй хүн энэ халдварын улмаас нас барах бол АНУ-д 81 мянган хүн нас барна гэжээ.
Их Британид наймдугаар сар гэхэд 66 мянган хүн коронавирусийн халдвараар нас барах бол энэ аймшиг дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлнэ гэсэн байна. Германд олноор үхэх аюул дөрөвдүгээр сарын 19-нөөс эхэлж нийт 9000 хүн амь үрэгдэнэ гэжээ. Их Британи, Герман, Норвеги, Грек бол өнөөдөр эрт үедээ байгаа бол Нидерланд, Ирланд, Австри, Люксембург улсууд аюулын ирмэгт ойрхон байна гэнэ.
Олон улсын зөвлөх Boston Consulting Group (BCG) компани бас коронавирусийн халдварын тархалтын ид үе АНУ, Герман, Орост тавдугаар сарын эхээр тохиож хөл хорионы дэглэм зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр дуусна гэжээ. Харин Их Британид халдварын ид тархалт хаврын сүүлчийн долоо хоногоор тохиох бол Өмнөд Америкт зургадугаар сард эхэлж хөл хорио зуны сүүлчээр эцэс болно гэсэн байна.
ОХУ-ын Холбооны эмнэлэг биологийн агентлагийн тэргүүн Вероника Скворцова “Россия-24” телевизээр ярихдаа коронавирусийн ид тархалтын үеэс гарахад Орост дахиад 14 хоног дутуу байна гэсэн байна. Орост энэ өвчнөөр өвчлөгсөдийн тоо хоногт 18-20 хувиар нэмэгдэж байна гэжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com