Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Хар тамхичин” Сэтгүүлч Голуновыг гэрийн хорионд суулгалаа

ОХУ-ын нийслэл Москва хотын Никулины шүүх “Медуза” хэвлэлийн сэтгүүлч Иван Голувиныг хар тамхи, мансууруулах бодис наймаалахыг завдсан хэргийн төлөө гэрийн хорионд суулгалаа гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна. Түүнийг гэрийн хорионд наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай суулгахаар шүүхийн танхимаас суллажээ. Өмгөөлөгч нь түүнийг баривчлах юм бол хүч хэрэглэж болзошгүй хэмээн болгоомжлон зүтгэсний хүчинд сэтгүүлч гэрийн хорионд суух болсон байна.
“Цагдаагийн хэлтэст хүчний байгууллагынхан сэтгүүлчид халдаж хоёр ч удаа нүүр лүү нь бас толгой руу нь цохиж эрүүг нь гэмэсний улмаас миний үйлчлүүлэгч чухам юу болсон талаар санахгүй болсон” гэж шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нь мэдэгджээ.
Сэжигтэн сэтгүүлч ч бас өөрийн буруугүйг нотлохын тулд мөрдөн байцаах ажилд тусална гэдгээ илэрхийлээд “Би хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй” гэж мэдүүлжээ. Шүүхээс түүнийг гадаад паспорттой болохоор мөрдөн байцаалтаас зугтаан нуугдаж болзошгүй хэмээн сэжиглэсэн юм байна.


Сэтгүүлч Голуваны хэрэг

Сэтгүүлч Голуваныг хар тамхи, мансууруулах бодис наймаалахыг оролдсон хэрэгт сэжиглэн өнгөрсөн бямба гарагт саатуулсан юм байна. Голуваны байрнаас үүргэвчинд хийсэн таван боодол хар тамхи олдсоноор түүнийг Москва хот болон Москва орчимд хар тамхи наймаалдаг гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилладаг хэмээн шалгаж эхэлсэн юм. Харин сэтгүүлч болохоор хар тамхийг надад өгөөш болгож хаяж өгсөн гэж мэдүүлж байжээ. Сэтгүүлчийн гэрээс бас хар тамхи үйлдвэрлэдэг төхөөрөмж илэрсэн хэмээн Дотоод явдлын яамны албан ёсны сайтад хэд хэдэн гэрэл зураг байрлуулсан нь энэ хэрэг олны анхааралд өртөж дуулиан болсон юм. Гэхдээ дараа нь цагдаагийнхан Голуваны гэрт ганц зургийг нь л авсан, бусад нь хар тамхины гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлд хамаатай зураг байсан гэж мэдэгджээ. Эндээс эхэлж сэтгүүлчийг мөрдөн шалгаж эхэлсэн юм байна. Цагдаагийнхан бас сэтгүүлчийг саатуулсан үедээ хүч хэрэглэсэн гэдгийг ч няцааж байна.
Москвагийн мэр Сергей Собянины хүсэлтээр нийслэлийн Дотоод явдлын газрын дарга мөрдөн байцаах ажлыг өөрийн хяналтдаа авчээ. Хүний эрхийн байгууллагууд ч нийслэлийн Дотоод явдлын газарт хүсэлт гаргаж хэргийг үнэн зөв мөрдөх, цагдаагийнхныг хууль ёсны дагуу ажиллахыг хүсчээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com