Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ДХБ: Дэлхийн эдийн засаг 2020 онд 13-32 хувь унана

Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн халдварын тархалт дэлхий дахины эдийн засгийн хэвийн амьдралыг алдагдуулсны улмаас энэ 2020 онд дэлхийн худалдаа 13-32 хувиар унана гэж Дэлхийн худалдааны байгууллага лхагва гарагт Женевт нийтлүүлсэн илтгэлдээ тэмдэглэжээ.
“COVID-19 шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн үйл ажиллагаа, хэвийн амьдрал алдагдаж байгаагаас болоод дэлхийн худалдаа энэ жил 13-32 хувь унахаар харагдаж байна” гэж Дэлхийн худалдааны байгууллага тэмдэглэсэн байна.
“Эрүүлийг хамгаалах салбарын өнөөгийн энэ хямралын таамаглашгүй шинж чанар, тодорхойгүй байдал нь эдийн засгийн ийм үр дагавар дагуулах нь” гэж шинжээчид үзэж байгаа юм. Дэлхийн худалдааны байгууллагын эдийн засагчдынхаар бол “энэ жилийн ийм уналт 2008-2009 оны санхүүгийн хямралын үеийнхээс ч илүү их хохирол дагуулна” гэнэ.
Энэ илтгэл гарсантай холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберт Азеведу Женевт хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тус байгууллагын эдийн засагчид хоёр хувилбар гаргасан гэсэн байна. Өөдрөг хувилбараар бол засгийн газрууд нөхцөл байдалд тун хурдан хяналт тогтооож чадвал уналт 13 хувьтай гарна гэнэ.
Хоёрдахь хувилбар буюу гутрангиар бодоход хямралаас гарахад удаад байвал бараа эргэлт 32 хувиар унана гэж ДХБ-ын тэргүүн хэлжээ.
Өнөөгийн энэ хямрал “улс орнуудыг ард иргэдийнхээ амьдралыг хамгаалахын тулд урьд байгаагүй шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж тэр сануулсан байна.
Худалдаа бараа эргэлт ингэж унах нь “бизнес, гэр бүлийн амьдралд аймшигтай үр дагавар дагуулна”. Өөдрөгөөр бодвол 2021 он гэхэд “худалдаа хэвийн болон бүх зүйл хуучиндаа орж хангалттай сэргэнэ” гэнэ. Энэ оны ийм хүчтэй уналтын дараа “нөхцөл байдал огцом эргэж өөдрөгөөр бодвол 2021 юм уу, 2022 он гэхэд байдал тогтворжино” гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна.
“Ойрын үеийн зорилт” бол дэлхий дахин “вирусийн халдварын тархалтыг нэн яаралтай хяналтад авч улс орон, компани аж ахуйн нэгж, иргэдэд учирч болох хохирол үр дагаврыг арилгах явдал” гэдгийг Азеведу онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ улстөрчид халдварын тархалтын дараа юу хийхээ нарийн төлөвлөж эхлэх ёстой гэж ДХБ-ын тэргүүн анхааруулаад сурвалжлагчдын асуултад хариулахдаа өнөөгийн энэ хямрал нь “дэлхий дахиныг даяаршлаас ухраахгүй” гэсэн байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com