Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросын компаниуд ажлын дөрвөн өдөрт шилжиж байна

 Шинэ коронавирусийн халдварын тархалтаас үүдэлтэй хямралын үед оросын компани аж ахуйн нэгжүүд, үүний өмнө эдийн засагчдын бодитой биш, популист амлалт гэж буруушааж байсан ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжиж эхэллээ хэмээн "Ведомости" хэвлэлд бичжээ.
Хямралын улмаас оросын 15 сая орчим ажилтан, ажилчид ажлын байргүй болох аюул нүүрлэж байна хэмээн Макро эдийн засгийн ойрын таамаг судалгааны төвийн шинжээчид анхааруулж байна. Өмнө тохиож байсан хямралын үед арай зөөлөн арга хэмжээ болох, ажилтнуудаа арай илүү ашигтай өөр ажлын байранд шилжүүлэх, ажлын графикаа хорогдуулах, цалингүй амралт өгөх хөдөлмөрийн хөлсний бүтцээ өөрчлөх, нийгмийн хөнгөлөлт үзүүлэх, цалин хөлсийг бууруулах зэрэг арга хэмжээ авч байсан гэж Job Talks төслийг үндэслэгч Андрей Носов "Ведомостям" хэвлэлд бичсэн байна.
Харин Стратегийн судалгааны төвийн 1000 аж ахуйн нэгжид гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр 2-нд явуулсан асуулгаар тэдний 16 хувь нь хэдийнээ ажилтнуудаа цомхтгоод эхэлсэн бол 31 хувь нь ойрын үед цомхтгол хийхээр бэлтгэж байгаа гэжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар бол компаниуд ажиллагсадаа бөөнөөр нь халахаас зайлсхийхийн тулд ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжих нь хамгийн зөв хувилбар гэж байна. Өнөөдөр оросын компани аж ахуйн нэгжүүдийн тал хувь нь хөдөлмөрийн хөлсийг нь хорогдуулсан ажлын бүрэн бус өдөртэй болоод байгаа бол дахиад 20 хувь нь ойрын үед ийм дэглэмд шилжих гэж байгаа нь Стратегийн судалгааны дүнгээр гарчээ.
Ажлын дөрвөн өдөрт шилжих нь үйлчилгээний болон албан тушаалтнуудын хувьд ярьж байгаа болохоос биш тасралтгүй үйлдвэрлэлийн салбарт хамаагүй гэж энд бас тэмдэглэсэн байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com