Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп ДЭМБ-д татвараа төлөхгүй байх талаар судална

Америкийн засаг захиргаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад татвараа төлөхөө зогсоох асуудлыг судалж үзэх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Америкийн тэргүүн эхлээд АНУ цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлэхээ зогсоож байна гэж шууд хэлээд “ДЭМБ Америкаас их хэмжээний хөрөнгө санхүүжилт авч байгаа. Одоо бид ДЭМБ-д зориулж үрж байгаа мөнгөө зогсооно” гэжээ.
Харин хэдхэн минутын дараа Д.Трамп энэ шийдвэрээ яг одооноос хэрэгжүүлэх үү гэсэн асуултын хариуд “үгүй ч байж болно” гэж хариулсан байна. “Би үүнийг хийнэ гэж яриагүй, гэхдээ бид ийм боломжийг судалж үзнэ” гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн байна. Та үүний өмнө бас ДЭМБ-д хөрөнгө оруулахаа зогсооно гэсэн шүү дээ хэмээсэн сэтгүүлчийн үгний хариуд Ерөнхийлөгч “Үгүй, би тэгээгүй, харин судалж үзнэ, санхүүжилтээ зогсоох асуудлыг судална гэсэн” хэмээжээ.
Д.Трамп бас “АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад их мөнгө өгч байгаа. Харин энэ байгууллага бидэнтэй зөвшилцөхгүй, АНУ-д төлөөлөгчдийг нь зорчихыг хориглосон миний шийдвэрийг шүүмжилж суудаг, ер нь олон зүйл дээр алддаг” хэмээн мэдэгдсэн байна.
Д.Трампын үгийг ДЭМБ тайлбарлалаа

 Тус байгууллагад өгдөг татвараа зогсоож магадгүй гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын салбарын захирал Ханс Клюге тайлбарлаж “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 53 гишүүн орныг хариуцсан бүс нутгийн захирлын хувьд би танд, үгүй гэж хэлье. Бид өнөөг хүртэл энэ цар тахлын халуун шугаман дээр байна” гэж хэлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ. Х.Клюге мөн “Одоо бол санхүүжилтээ зогсоох тухай ярьж байх цаг биш” гэсэн байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com