Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Йеменийг хуситуудтай хэлэлцээр хийхийг А.Гутерриш уриаллаа

 Хоорондоо байлдаж байгаа Йемений Засгийн газар, хуситуудыг урьдчилсан ямар ч нөхцөлгүйгээр хэлэлцээрийн ширээнд суухыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриаллаа. Үүний өмнө Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл пүрэв гаргийн 12.00 цагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоохоо лхагва гарагт зарласан. “Йеменд нэг талаас гал зогсоохоо мэдэгдсэн Саудын Арабт, эвслийн хүчинд талархал илэрхийлье. Энэ бол энх тайван тогтооход болон COVID-19-ийн халдварын тархалттай улс орнууд тэмцэхэд тус болно” гэж А.Гутерриш мэдэгдэлдээ дурджээ.
“Одоо би Йемений Засгийн газар, “Ансар Алла” хүчнийг өөрийн үүргээ биелүүлж нэн даруй гал зогсоохыг уриалж байна. Цаашлаад Засгийн газар болон хуситууд бие биеэ хүндэтгэн ямар ч урьдчилсан болзолгүйгээр миний тусгай төлөөлөгч Мартин Гриффитсийн зуучлалаар хэлэлцээр хийхийг уриалж байна” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна. Түүнийхээр зөвхөн яриа хэлэлцээрийн замаар л талууд нийт үндэстний хэмжээнд гал зогсоох асуудлаар тохиролцож чадна гэнэ.
Йемений Засгийн газар, шийтийн “Ансар Алла” хөдөлгөөний босогч хуситуудын хоорондох цэрэг улс төрийн сөргөлдөөн 2014 оноос хойш үргэлжилж байгаа. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл 2015 оны гуравдугаар сараас хойш Йемений Засгийн газрын талд нэгдсэн. 2018 оны арванхоёрдугаар сард сөргөлдөгч талууд анх удаагаа НҮБ-ын санаачилгаар Стокгольмд хэлэлцээрийн ширээнд суусан. Уг хэлэлцээрээр Улаан тэнгисийн эрэг дээрх боомт Ходейдед гал зогсоож НҮБ-ын хяналтад өгөх, олзлогдогсодоо солилцох зэрэг хэд хэдэн чухал асуудлаар тохиролцож байв.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com