Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Өмнөд Солонгост парламентын ээлжит бус сонгууль эхэллээ

 Өмнөд Солонгост дөрөвдүгээр сарын 15-нд явуулахаар товлосон парламентын ээлжит бус сонгуулиа дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлж улс орон даяар 3.5 мянга гаруй санал хураах байраа нээснээ Сонгуулийн төв комисс нь мэдээлжээ.
Коронавирусийн халдвар тархаад байгаатай холбогдуулан санал өгөхөөр ирсэн иргэд өөр хоорондоо нэг метрийн зайтай дугаарлах болон хүн бүр амны хаалт, бээлий өмссөн байхыг шаардаж байгаа. Мөн санал хураах байранд ороход сонгогчдын халууныг хэмжиж байна. Харин өвчтэй хүмүүсийг тусгайлан зассан байранд саналыг нь авах юм байна. Энэ жил сонгогчдын ирц өмнөх жилүүдийг бодвол харьцангуй сайн байж эхний өдрийн үд гэхэд нийт сонгогчдын долоо орчим хувь нь санал өглөө хэмээн Сонгуулийн төв комисс мэдээлжээ. Энэ удаа Солонгосын Үндэсний хурлын нийт 300 гишүүний 253-ыг нь нийтийн санал хураалтын дүнд сонгох бол 47 гишүүнийг нь намын жагсаалтаар оруулна.
Солонгосын Үндэсний хуралд нэр дэвшигчид 15 сая вон буюу 14 мянган ам.долларын татвар төлдөг байна.

Умард Солонгосоос дүрвэн ирсэн дипломат сонгуульд нэр дэвшжээ

 Умард солонгосын дипломат байгаад Өмнөд Солонгост зугтаж ирсэн Тэ Ен Хо Солонгосын Үндэсний хурлын сонгуульд сөрөг хүчний “Чөлөөт Солонгос” намаас нэр дэвшин өрсөлдөж байна гэж өмнөд солонгосын хэвлэлүүд мэдээллээ. Нийслэл Сөүлийн Каннам районд нэр дэвшин өрсөлдөж байгаа БНАСАУ-д дипломат ажил алба хашиж байгаад ирсэн Тэ Ен Хо хэрвээ сонгуульд ялбал Умард Солонгосоос зугтан ирээд Өмнөд Солонгосын хууль тогтоох байгууллага парламентад сонгогдсон умардын анхны зугтан ирэгч, төрийн албан хаагч болно.
Үүний өмнө Өмнөд Солонгосын парламентын гишүүнээр умардаас зугтаж ирсэн академич Чхве Мен Чоль сонгогдож байсан ч тэр нь Умард Солонгосын төрийн албан хаагч байгаагүй эрдэмтэн л байсан гэж хэвлэлүүд онцолжээ. Харин Тэ Ен Хо бол БНАСАУ-аас Их Британид суугаа Элчин сайдын яамны зөвлөх байсан юм байна. Тэрээр 2016 оны наймдугаар сард Өмнөд Солонгост зугтан ирсэн.
Сүүлийн 20 жилд БНАСАУ-ын 33 орчим мянган иргэн зугтаж Өмнөд Солонгост ирснээс төрийн өндөр албаны хүн нь энэ Тэ Ен Хо юм байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com