Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путин, Д.Трамп, Саудын Арабын хаан гурав утсаар хэлэлцээ хийлээ

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тэргүүн Дональд Трамп, Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд нар утсаар ярьж гурван талт хэлэлцээ хийсэн байна. Тэдний ярианы гол сэдэв нь Газрын тос боловсруулагч орнуудын байгууллага дээр нэмэх нь гэсэн шинэ хэлэлцээр хийх асуудал байлаа. Төрийн тэргүүнүүд ийм хэлэлцээр хийхийг дэмжээд, үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа дурджээ.
Үүний зэрэгцээ В.Путин, Д.Трамп, Салман гурав стратегийн аюулгүй байдлыг хангах болон ийм харилцаа холбоогоо цаашид үргэлжлүүлэх зэрэг чухал сэдвээр ярилцсан байна. Энэ үеэр Орос болон АНУ-ын Ерөнхийлөгч нар тусдаа хоёр талын яриа өрнүүлж нефтийн зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Энэ ярианы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ноён Д.Трампад болон Америкийн ард түмэнд улаан өндөгний баярыг тохиолдуулан баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Газрын тос экспортлогч орнууд дээр нэмэх орнууд нефть олборлолтоо бууруулах талаар хэлэлцээ хийж оролцогсод нэг хоногт олборлох газрын тосны хэмжээг 9.7 сая баррелиэр бууруулахаар тохиролцсон байна...
Мексик л гэхэд дөрвөн өдөр үргэлжилсэн хэлэлцээрийн дүнд олборлох нефтийнхээ хэмжээг 100 мянган баррелиэр бууруулж, үлдэх 300 мянгыг нь өмнө нь зарласан юм. Газрын тос экспортлогч орнууд нийтдээ нефть олборлогч орнуудыг оролцуулаад нийт үйлдвэрлэлийнхээ хэмжээг тавдугаар сарын 1-нээс эхлээд хоногт 19 сая баррелийн түвшинд байлгахаар төлөвлөж байгаа юм байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com