Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Чех улс И.Коневын хөшөөг Орост эргүүлж өгөхгүй

 Прагад байсан Зөвлөлтийн маршал Иван Коневын хөшөөг буулгасан нь олон улсын болон Орос, Чехийн хоорондох гэрээг зөрчөөгүй хэмээн Чехийн Гадаад хэргийн яамын төлөөлөгч Зузана Штихова сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Чехийн Батлан хамгаалахын сайд Лубомир Метнаруд хандаж маршал И.Коневын хөшөөг Моосквад шилжүүлж өгөхийг хүсч Оросын тал үүнтэй холбогдох зардлыг төлнө хэмээн захидал бичсэн. С.Шойгу захидалдаа Зөвлөлтийн маршалын хөшөөг Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өмнө буулгасанд харамсч байгаагаа бас илэрхийлжээ.
Чехийн Батлан хамгаалахын төлөөлөгч үүнд хариулж “Хөшөөг буулгасан нь Орос, Чехийн хоорондох олон улсын нэг ч гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй. Шинэ Оросын ямар хуульд хамааралтайг бид мэдэхгүй болохоор энэ талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Ойрын үед манай хуульчид үүнийг судалж үзнэ” гэж З.Штихова тайлбарлажээ.
Чехийн эрх баригчид нийслэл Прагийн зургадугаар дүүрэгт байсан Зөвлөлт холбоот улсын маршал Иван Коневын хөшөөг өнгөрөгч баасан гарагт буулгасан. Хөшөөг буулгагчдын нэг 36 настай Онджей Коларж үүнийг ХХ зууны түүхийн музейд шилжүүлнэ гэсэн байна. Зөвлөлтийн маршал Иван Коневыг Варшавын гэрээний цэргийг командалж 1968 онд Чехэд гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарж энгийн номхон олон хүний аминд хүрч, Чехийг Зөвлөлтийн мэдэлд хэвээр үлдээсэн хэмээн буруутгадаг. Прага ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын саналд буулгасан хөшөөг Москвад эргүүлэн өгөхгүй гэсэн хариу өгчээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com