Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Э.Макрон Францын эдийн засгийн тусгаар байдалд бэлтгэж эхэллээ

 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмэндээ хандаж үг хэлэх үеэр шинэ коронавирусийн халдварын тархалтын эсрэг тэмцэх өнөөгийн туршлага нь Франц улсыг эдийн засгаа бэхжүүлэх, эдийн засгийн тусгаар байдалтай болгох ёстойг харууллаа гэсэн байна. “Ойрын долоо хоногт бид Франц улс энэ халдварын дараа ямар байх вэ гэдэгт бэлтгэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Бид эдийн засгаа сэргээж, үйлдвэрлэлийн түвшингээ нэмэгдүүлэн, илүү хүчирхэг, санхүүгийн тусгаар байдалтай болгох шаардлага гарч ирж байна. Мөн хөдөө аж ахуй, анагаах ухаан, аж үйлдвэр, технологийн хувьд Франц тусгаар байж, Европын хувьд стратегийн бие даасан байх шаардлага гарч ирлээ” гэж Францын тэргүүн хэлснийг ТАСС агентлаг эш татжээ.
Э.Макрон бас Засгийн газар улс орны бүхий л салбарын хөгжлийн төлөвлөгөөг 2020 оны тавдугаар сарын 11 гэхэд бэлэн болгоно гэсэн байна. Гэхдээ Европын холбооны бүхий л улс оронтой хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэдгээ Эммануэль Макрон тэмдэглэжээ. “Бид хэзээ ч ганцаараа ялж чадахгүй. Манай гаргийн хагарал бутралаас зайлсхийхийн тулд бидэнд хамтын ажиллагаа, эв нэгдлийн шинэ сүлжээ зайлшгүй хэрэгтэй” гэж Францын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Франц коронавирусийн халдварын улмаас тогтоосон хөл хориогоо тавдугаар сарын 11 хүртэл сунгахаа үүний өмнө мэдэгдээд байгаа юм. Хөл хориог цуцалсан ч гэсэн олон нийтийн арга хэмжээг зургадугаар сарын дунд хүртэл хориглоно гэсэн юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com