Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа арваннэгдүгээр сард эхэлнэ гэв

 Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтыг дэлхий дахин зогсоож бүрэн ялах болоогүй, хүйтэрч эхлэхэд байдал дахиад муудна гэж Хятадын Шанхай хотын мэргэжилтнүүд хэлээд энэ халдварын хоёр дахь давлагаа арваннэгдүгээр сард тохионо гэж байна. Шанхай хотын халдварт өвчин судлалын шинжээчдийн бүлгийн удирдагч Жан Вэньхун ингэж хэлснийг Sina хэвлэл мэдээлжээ. Түүний хэлснээр COVID-19 бага температурт илүү их тэвчээртэй учраас өвөл болохоор улам хурдан тархах магадлалтай гэнэ. Гэхдээ намраас эхлэх халдварын хоёр дахь тархалт нь өнөөгийнх шиг тийм эрчимтэй биш байх гэж Жан Вэньхун хэлжээ. Гагцхүү Африк болон Өмнөд Америкийн эрүүл мэндийн тогтолцоо султай, өвчлөлтэй тэмцэх хангалттай нөөцгүй орнуудад л хүндрэл учрах байх гэсэн байна.
Энэ мэргэжилтэн гуравдугаар сарын сүүлээр People’s Daily хэвлэлд ярилцлага өгөхдөө коронавирусийн халдварын дэлхий дахины тархалтыг зургадугаар сар гэхэд гайгүй болно, гэхдээ энэ өвчнийг энэ ондоо багтаж бүрэн ялж чадахгүй гэж мэдэгдэж байсан.
Өнгөрсөн оны сүүлээс хятадын Ухань хотоос эхлэн тархсан вирус мутацид орж Европт илүү аюултай хэлбэрээр тархаж магадгүй юм, гэхдээ энэ талаар хэлэхэд арай эрт байна. Вирусийн бүтцийн өөрчлөлтийг батлахын тулд маш нарийн судалгаа хэрэгтэй гэж Жан Вэньхун хэлсэн байдаг. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр коронавирусийн халдвараар дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй хүн өвчилж 119.4 мянган хүн нас барж 434.7 мянган хүн эдгэрч гараад байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com