Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
В.Путины нэр хүнд Орост унасаар байна

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олигархиуд, банкны эзэд, томоохон бизнесменүүдийн ашиг сонирхолд үйлчилж байна гэж Оросын иргэдийн 38 хувь нь үнэлжээ. Олон нийтийн судалгааны “Левада-центр” төвөөс явуулсан судалгаагаар ийнхүү 2000 оноос хойш анх удаагаа үнэлгээ хүчнийхний талын үнэлгээг давж гарсан байна хэмээн Ведомости хэвлэл мэдээллээ. 2017 оны судалгаагаар иргэдийн 41 хувь нь эрх баригчдыг сайшааж байсан бол 31 хувь нь л В.Путиныг тааруу үнэлж байжээ.
Энэ удаагийн судалгаагаар иргэдийн 28 хувь нь В.Путиныг албан тушаалтнуудын эрх ашигт үйлчилж байна гэж байсан бол 18 хувь нь Ерөнхийлөгч дунд давхаргад, 16 хувь нь эгэл иргэдийн төлөө ажилладаг гэж үнэлсэн байна. В.Путин хүн амын ямар давхаргад илүү найдаж тулгуурлаж байна вэ гэсэн асуултад мөн л хүчнийхэнд гэсэн нь давамгайлж 46 хувь гарсан ч 2017 онд 51 хувь байсныг бодвол буурсан байна. Дараа нь олигархиудад гэдэг хариулт 37 хувь гарсан нь 2017 оны 34 хувь байснаас өсчээ.
Ер нь Ерөнхийлөгчид өгөх үнэлгээ сүүлийн хоёр жил дараалан унаж байгаа. 2017 оны дөрөвдүгээр сард В.Путинд өгч байсан эерэг үнэлгээ 42 хувь байсан бол 2019 оны аравдугаар сард 32 хувь болж буурсан бол 2020 оны гуравдугаар сарын судалгаагаар энэ үзүүлэлт ердөө 29 хувь болжээ. Тэгэхэд 2015 оны гуравдугаар сард иргэдийн 47 хувь нь В.Путиныг өндрөөр үнэлж байсан.
Харин сөргөөр дүгнэсэн нь 11 хувь байснаа 13 хувь болж өссөн байна. Дундыг баримтлагчид харин онц өөрчлөгдөөгүй, хагас жилийн өмнө 61 хувь байсан нь өнөөдөр мөн 60 хувьтай гарчээ. “В.Путиныг та юугаар нь үнэлдэг вэ” гэсэн асуултын хариу ч мөн буурсаар байна. Туршлагатай улстөрч гэсэн хариулт 2018 оны зургадугаар сард 49 хувь байсан бол өнөөдөр 42, шийдэмгий хүн гэсэн хариу 30 хувь байснаа 25, хүмүүсийг дагуулах жинхэнэ удирдагч гэсэн хариулт 17 хувь байснаа одоо 13 хувь болсон байна.
В.Путины гадаад бодлогыг хүндэтгэдэг иргэдийн хувь ч мөн 2016 оны гуравдугаар сард 22 хувь байсан бол энэ жил дөнгөж 12 хувьтай гарчээ. Судалгаанд оролцогсодын 14 хувь нь В.Путиныг ард түмний эрх ашгаас илүүтэй авлигад идэгдсэн улстөрчдөд үйлчилдэг гэсэн бол 13 хувь нь түүнийг томоохон хөрөнгөтнүүдтэй холбоотой гэсэн байна.
Судалгаанаас үзэхэд В.Путиныг дээдлэх үзэл залуучуудын дунд ч унасаар байгаа юм байна. Энэ нь олон нийтийн сүлжээгээр өнөөгийн улс төр, эдийн засгийн үйл ажиллагааны талаар бичиж байгаагаас харагдаж байна. Бүхэлд нь авч үзвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өгөх эерэг үнэлгээ 2008, 2015 онуудынхаас буурсаар байна гэж судалгааны багийнхан үзжээ.
Одоо бүх нийтийн санал асуулгаар үнэлэх гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн ажилласан хугацааг тэглэх гэж байгааг ч оросуудын ихэнх нь дургүйцэн хүлээж авч байгаа нь судалгаагаар харагдсан байна. Судалгаанд оролцогсодын 55-58 хувь нь төр засаг, удирдлага солигдож байх ёстой, энэ нь төрийн удирдлагыг үр дүнтэй болгоно гэж үзжээ хэмээн Елена Мухаметшина Ведомости хэвлэлд бичсэн байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com