Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Цар тахлын үед хамгийн аюулгүй орнуудыг Израиль тэргүүлж байна

 Дэлхийн бараг бүх улсад тархаад байгаа коронавирусийн халдварын тархалтын үед хамгийн аюулгүй орнуудын жагсаалтыг Израиль тэргүүлж, Герман, Өмнөд Солонгос улсууд удаалж байна.
Deep Knowlegde Group (DKG) консорциум энэ жагсаалтыг гаргахдаа засаг төр нь хөдөлгөөн хязгаарлаж, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож, ард иргэд, бизнесийн салбараа төрийн зүгээс дэмжих арга хэмжээ авч байгааг нь тооцож үзсэн гэнэ.
Судалгааны багийнхан бас тухайн улсад коронавирусийн оношилгоо, шинжилгээний хэрэгсэл, эрүүлийг хамгаалах салбарын нөөц боломж, бусад шаардлагатай хэрэгслийн хүрэлцээ хангамж зэргийг харгалзаж үзсэн байна.
Судалгаагаар хамгийн эрсдэлтэй улс орнуудаар Итали, АНУ, Их Британи, Испани, Франц улсуудыг нэрлэсэн бол хойд хөрш Орос араасаа 12-т орсон байна. Хятадын Ухань хотоос өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн гарсан коронавирусийн халдвар өнөөдөр дэлхийн бараг бүх улсад тархаад байгаа учраас гуравдугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг цар тахал хэмээн нэрлэсэн.
Өнөөдөр хоёр сая гаруй хүн халдварлаад байгаа энэ өвчний үед хамгийн хүнд, олон хүн халдварласан орнуудад АНУ, Итали, Испани улсууд орж байна. Коронавирусээр өвчилсөн хүний тоо АНУ-д хагас саяыг давсан бол Италид 160 мянга давж, хамгийн олон буюу 20.4 мянган хүн нас бараад байна. Өвчлөлийн тоогоороо Европт тэргүүлж байгаа Испанид коронавирус COVID-19-ийн халдвараар 173 мянган хүн өвчлөөд байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com