Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Казахстаны сонгуульд К.Токаев тэргүүлж байна

Казахстан улсад өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев тэргүүлж байна. Түүнийг ялуулах бүхий л нөхцөлийг К.Токаевт ажлаа хүлээлгэн өгсөн Нурсултан Назарбаев хангаж өгсөн гэж Оросын улс төр судлаач, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг хариуцсан шинжээч Аркадий Дубнов үзэж байна. Өнөөдөр ч Казахстаны засаглал Нурсултан Назарбаевын гарт байгаа гэж А.Дубнов хэлж байгаа юм.
Нурсултан Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард хугацаанаасаа өмнө бараг бүтэн 30 жил эдэлсэн бүрэн эрхээсээ татгалзаж, парламентын дээд танхимын Сенатын спикер Касым-Жомарт Токаевыг орондоо томилсон юм.


Ням гарагт болсон сонгуулийн саналын 77.4 хувийг тоолоход Касым-Жомарт Токаев нийт сонгогчдын 70.13 хувийн санал авч нэр дэвшигчдийг тэргүүлж байна гэж “Олон нийтийн санал бодол” хүрээлэнгийн зөвлөлийн тэргүүн Айнур Мажатова мэдэгджээ. Түүний араас нэр дэвшигч Амиржан Косанов 15.39, гуравдугаарт “Ак Жол” намаас нэр дэвшсэн Дания Еспаева 5.32, коммунист Жамбыл Ахметбеков 3.86 хувийн санал аваад байгаа юм байна. Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд долоон хүн өрсөлдөж байгаа юм.
Сонгуулийн өдөр нийслэл Нур Султан, Алма-Ата хотуудад олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан болж замын хөдөлгөөн хааж хууль сахиулагчдын өөдөөс чулуу, мод шидлэн, чинжүүтэй хий хэрэглэжээ. Цагдаагийнхан энэ хоёр хотод нийт 500 орчим хүнийг баривчлан саатуулсан гэж Казахстаны Дотоод хэргийн сайдын орлогч Марат Кожаев мэдээлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com