Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Коронавирусийн үед бизнесийг улс орнууд хэрхэн дэмжиж байна вэ

 Хятадаас эхлэн тархсан коронавирус дэлхий дахиныг хамарч бараг бүх улс оронд дэлгэрснээс болоод улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь аялал жуулчлал, зочид буудал, худалдаа гээд эдийн засгийн бүхий л салбарыг хямруулж эхэллээ. Үүн дотор бага дунд бизнес илүүтэй өртөж байна. Улс орнуудын засгийн газар энэ хямралын үед бизнесийг дэмжиж татварын амралт, нэг удаагийн тэтгэлэг, зээлийн хүү бууруулах зэрэг төрөл бүрийн л арга хэмжээ авч байна.

 Америк: АНУ-ын засаг захиргаа бага дунд бизнесийг дэмжих хүрээндээ гурван сарын татвараас чөлөөлж байгаагаа өнгөрөгч гуравдугаар сард зарласан. Үүнээс гадна коронавирусийн халдварын тархалтаас болоод үйл ажиллагаа нь доголдож байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 50 тэрбум ам.доллар гаргуулахаар Конгресст асуудал оруулж батлуулсан байна. Үүнээс гадна энэ үед зээлийн хүүгийн доод хэмжээг жижиг бизнесийнхэнд 3.75 хувь болгож бууруулсан байна.
Австрали: Жижиг дунд бизнес, ард иргэдээ дэмжиж нэг удаагийн тусламж олгохын тулд 17.6 сая ам.долларын арга хэмжээ аваад байна. Тус улсын хувьд аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний салбар илүүтэй нэрвэгдээд байгаа юм.
Их Британи: Тус улс эдийн засгаа бүхэлд нь дэмжихээр 37 тэрбум ам.долларын багц зарлаад байгаа. Энэ дотор жижиг дунд бизнес, зочид буудал, мөн коронавирусийн тусгаарлалтын зориулалтаар ашиглаж байгаа эмнэлгүүд зэрэгт дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийнхнийг нэг жил татвараас чөлөөлөх зэрэг асуудал багтаж байна. Нэмэлтээр жижиг бизнесийг дэмжихэд гурван мянгаас багагүй фунт стерлингийн тэтгэлэг олгох юм.
Герман: Компани аж ахуйн нэгжүүдээ дэмжихээр тус улс 610 тэрбум евро төлөвлөжээ. Энэ дотор зээлдэгчдэд төрөөс баталгаа гаргаж өгөх, агаарын тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарыг дэмжих багцууд орж байна.
Гүрж: Юуны түрүү аялал жуулчлалын салбар, зочид буудал, зоогийн газрынхныг ойрын дөрвөн сарын хугацаанд татвараас чөлөөлжээ.
Хонконг: Улсын байранд түрээсээр суудаг айл өрхүүдэд 1200 ам.долларын нэг удаагийн тэтгэлэг өгсний зэрэгцээ хувь хүн, аж ахуйн нэгжийн татварыг тодорхой хэмжээгээр бууруулж, бизнесийн зээлийн хүүгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож өгчээ.
Хятад: Зээлийн хүүг 0.05-0.10 хувиар бууруулжээ. Нийтдээ өнгөрөгч гурвадугаар сард 79 тэрбум ам.доллар чөлөөлсөн байна. Ийм арга хэмжээг БНХАУ 2008, 2015 оны хямралын үед бас хэрэгжүүлж байсан юм.
Франц: Хямралын үед эдийн засгаа дэмжихээр хэдэн арван тэрбум еврогийн багц гаргасны дотор жижиг дунд бизнесийнхний зээлийн 90 хувь хүртэл төрийн баталгаа гаргаж өгчээ.
Өмнөд Солонгос: Эдийн засгийн дэмжлэг болгож, ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжин 9.8 тэрбум ам.долларын багц гаргасны дотор хүүхдийн мөнгө, ажилгүйчүүдийг давтан сургах хөтөлбөр ч орж байгаа.
Япон: Жижиг дунд бизнесийг дэмжих хүрээнд 20 тэрбум ам.долларын багц гаргасан. Ялангуяа эрүүл мэндийн зардал, амны хаалт үйлдвэрлэгчдийг дэмжихэд илүүтэй анхаарч байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com