Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хэвлэлүүд: Кремль Ялалтын парадыг хойшлуулахаар шийджээ

 Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан ялалтын парадыг ирэх тавдугаар сарын 9-нд явуулахгүй байхаар шийдвэрлэлээ гэж Кремлийн эх сурвалжаас авснаа РБК хэвлэл мэдээллээ. Ялалтын парадыг хойшлуулж байгаа талаарх мэдээг энэ долоо хоногийн сүүлчээр албан ёсоор мэдээлнэ гэж эх сурвалж хэлжээ. “Ялалтын парадыг хойшлуулж байгааг энэ долоо хоногт дөрөвдүгээр сарын 16-ны пүрэв гарагт Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах байх” гэж Кремльд ойрын эх сурвалж хэлсэн гэнэ.
РБК хэвлэлийн эх сурвалж энэ хуралдаанаар парад явуулах шинэ өдрийг товлох юм уу, эсвэл бүр тодорхойгүй хугацаагаар хойшлуулж ч магадгүй гэсэн байна. Өөр нэг эх сурвалж болохоор коронавирусийн дэгдэлтийн нөхцөл байдалтай холбогдуулаад парад явуулах шинэ хугацааг товлоно гэжээ. “Одоогоор парадыг ирэх зургадугаар сард явуулъя гэж бүгд л чимээгүйхэн найдаж байгаа” гэж тэр эх сурвалж хэлсэн байна. Төрийн Думын Батлан хамгаалах хорооны төлөөлөгч Владимир Шаманов үүний өмнө энэ талаар бас дурдаж байсан. Мөн Ахмад дайчдын байгууллагаас Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж коронавирусийн халдварын тархалтаас үүдээд Ялалтын парадыг хойшлуулах хүсэлт тавьж байсан.
Орост өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар 24490 хүн өвчилж 198 хүн нас бараад байгаа юм. Харин хоёр мянга орчим хүн эдгэрчээ. Энэ өвчний тархалтаас болоод Оросын бүхий л бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ард иргэдийг гэрээс гарахгүй байхыг анхааруулаад байгаа юм. Олон байгууллага аж ахуйн нэгж ажлаа зогсоож, олон улсын бүхий л нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com