Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Орост ажилгүйдэл нэмэгдсээр байна

 Оросын төрийн “Орос дахь ажил” сайтад ганцхан долоо хоногт 180 мянган хүн ажилгүй болсон тухайгаа мэдэгдсэн өргөдөл ирүүллээ гэж ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Антон Котяков Ерөнхийлөгч Владимир Путины оролцсон Засгийн газрын танхимын хуралдаан дээр мэдэгдсэнийг РБК телевиз шууд дамжуулжээ. “Бид ажилгүйчүүдийг бүртгэх зайны шинэ журам нэвтрүүлээд байна. Тэгэхэд ганц долоо хоногийн дотор л манай иргэдийн зүгээс 180 мянган өргөдөл ирүүллээ” гэж А.Котяков хэлсэн байна. Ингэж өргөдөл өгөх нь нааш цааш явж хорио цээрийн дэглэм зөрчихгүй, иргэд манай “Орос дахь ажил” сайтад байгаа маягтыг л бөглөхөд хангалттай гэж сайд онцолжээ.
Энэ оны эхнээс Орос дахь ажилгүйчүүдийн тоо 44 мянгаар нэмэгдэж өнөөдрийн байдлаар 735 мянган хүн ажилгүй гэж бүртгүүлээд байна гэж А.Котяков бас онцолсон байна. Сайдын хэлснээр ажилгүйдлийн тэтгэмжийг найман мянган рублиэр нэмэгдсэн гэжээ. Оросын иргэд гуравдугаар сарын 1-нээс хойш л ажлаа алдах нь ихэссэн, ойрын гурван сар, дөрөв, тав, зургадугаар сард дээд хэмжээндээ хүрч магадгүй гэж А.Котяков онцлов. Ажилгүйчүүдийн алсын зайнаас бүртгэх шинэ журам энэ дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Үүний өмнө ОХУ-ын Тооцооны танхимын дарга Алексей Кудрин коронавирусийн дэгдэлтийн үеэр тогтоосон хязгаарлалтын дэглэмээс болоод Орос дахь ажилгүйчүүдийн тоо хэд дахин нэмэгдэж энэ оны эцэс гэхэд найман саяд хүрч магадгүй гэж мэдэгдэж байсан. Тэрээр коронавирусийн үеэр авч хэрэгжүүлж байгаа хорио цээрийн дэглэм нь зоогийн газар, зочид буудлын үйлчилгээ, зугаа цэнгээн, спортын арга хэмжээнүүдэд сөргөөр нөлөөлж байна гэжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com