Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Гал зогсоох уриалгыг дэмжээч гэж Э.Макрон В.Путинд хандлаа

 Коронавирусийн халдварын дэгдэлт олон улс орныг хамраад байгаа энэ үед дэлхий даяар гал зогсоох санаачилга гаргаж байгааг минь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон илэрхийлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. “Би ийм санаачилга гаргах тухайгаа эхлээд В.Путинтэй ярилцсан. Түүнээс хойш бусад удирдагч энэ талаар хатуу итгэл үнэмшилтэй байгааг хүлээн авсан, гэхдээ би тэдэнтэй ярилцаагүй. Одоо би үүнийгээ ойрын хэдэн цагийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж найдаж байна” хэмээн Э.Макрон RFI радио станцад ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Түүний энэ санаачилгыг БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар хэдийнээ дэмжсэн гэж Францын ерөнхийлөгч тэмдэглэжээ. Дөрөвдүгээр сарын 14-нд Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын тэргүүнүүд бас харилцан итгэлцлээ бэхжүүлж, зэвсэгт мөргөлдөөн худалдааны дайнаа зогсоон нэг талаас тавьсан эдийн засгийн хоригоо цуцлахыг дэлхийн бүх улсуудад уриалсан. Үүнээс хэдхэн цагийн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ч энэ санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зэвсэгт мөргөлдөөн болж байгаа Афганистан, Камерун, Төв Африкийн бүгд найрамдах улс, Колумб, Ливи, Мьянмар, Филиппин, Өмнөд Судан, Судан, Сири, Украин, Йемен улсуудыг энэ уриалгыг хүлээн авч дэмжин байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна. Уриалгыг Украин, Палестин, Афганистан, Тайланд, Филиппин, Йемен, Судан, Камерун, Шри-Ланка улсууд нааштай хүлээж авч байгаагаа мэдэгджээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com