Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украин цаашид тусгаар оршин тогтноход эргэлзэж байна

Коронавирусийн энэ дэгдэлт дуусахад Украин улс тусгаар тогтносон хэвээр үлдэх эсэх нь эргэлзээтэй байна гэж Дээд Радагийн депутат асан Анна Герман мэдэгджээ. Тэрээр “112 Украин” телевизээр ярихдаа төр засгийн эрх баригчдын эмх замбараагүй үйл ажиллагааг шүүмжилсэн байна. Өнөөгийн эрх баригчид ирээдүйн тухай огт бодохгүй байгаа нь тун эмгэнэлтэй үр дагаварт хүргэж мэднэ гэж тэр тэмдэглэжээ. Украины улстөрчид Олон улсын валютын сангийн шинэ зээл авахад л анхаараад байгаагаас биш, “вирусийн тархалт”-ын талаар бодохгүй, үүнд ч бэлтгэж эхлээгүй байна гэж экс-депутат шүүмжилсэн байна. “Эрт орой хэзээ боловч энэ вирусийн халдварын дэгдэлт дуусна, харин Украин улс байх эсэх нь асуудал. Би энэ талаар телевизээр ярих бүртээ хэлж байгаа ч харамсалтай нь надад өөдрөг хариу олдохгүй л байна” гэж А.Герман хэлжээ.
Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков, Засгийн газрын тэргүүн асан Алексей Гончарук нар бас энэ цар тахлын үед Украины эдийн засаг сүйрэлд орж байна гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан. Эдийн засагчид ч бас дэлхийн хямрал, гадаад өр Украины эдийн засгийг сүйрүүлэн энэ тав, зургадугаар сар гэхэд Киев өрөө дарж чадахаа больж дефолт зарлан үндэсний мөнгөн тэмдэгт гривений ханш унаж, аж ахуй нэгж байгууллагууд дампууран, үнэ өснө гэж урьдчилан анхааруулаад байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com