Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ким Чен Ун Д.Трампад ямар ч захидал илгээгээгүй гэв

 Умард Солонгосын удирдагчаас захидал хүлээн авсан гэж Америкийн тэргүүн Дональд Трамп мэдэгдсэний хариуд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгчид ямар ч захидал илгээгээгүй хэмээн мэдэгдсэнийг Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК дамжуулжээ. “Манай удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчид ямар ч захидал илгээгээгүй, Америкийн тэргүүн өмнө явуулж байсан илгээлтийг дурссан байж мэдэх юм” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн мэдээллийнхээ үеэр Ким Чен Унаас “сайхан захидал” хүлээн авсан гэж мэдэгдээд БНАСАУ-ын удирдагчтай маш сайхан харилцаатай гэсэн юм.
АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт анх 2018 оны зургадугаар сард Сингапурт болж хамтарсан баримт бичиг гаргасан. Тэгэхэд Пеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн бол АНУ хариуд нь аюулгүй байдлын баталгаа өгсөн. Хоёр дахь уулзалт 2019 оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд болж Д.Трамп, Ким Чен Ун хоёр ганцаарчлан ярилцсан ч ямар нэг баримт бичигт гарын үсэг зуралгүй амжилтгүй тарсан. Тэд хоёр гурав дахь удаагаа БНАСАУ, ӨБНСУ-ын хоорондох цэрэггүй бүсэд уулзсан юм. Өнгөрөгч оны аравдугаар сард АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Шведэд уулзсан ч уг зөвлөлдөх уулзалт мөн л амжилтгүй тарсан юм. БНАСАУ-ын төлөөлөгчдйин тэргүүн Ким Мён Гиль хэлэлцээр тасалдсаныг зарлаад Америкийн төлөөлөгчдийг өөрийнхөө байр суурийг эргэн харах хэрэгтэй гэсэн. Харин АНУ-ын Төрийн департамент уулзалт ажил хэрэгч болсон гэж мэдээлж байв.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com