Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путин: Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд хүчээ нэгтгэх ёстой

 Хэдийгээр хуучин Зөвлөлт холбоот улс дахин сэргэх вий гэсэн айдас байгаа ч гэсэн энэ бүрэлдэхүүнд байсан улс орнууд хамтын хүчин чармайлтаа бэхжүүлэх нь бүгдэд ашигтай гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия 1” телевизийн “Москва, Кремль, Путин” хөтөлбөрт оролцох үеэрээ мэдэгдсэн байна. “Би үүний давуу талыг мэдэрч байна, энэ үйл явцад оролцогчид ч энэ давуу талыг мэдэрч байгаа болохоор бид урагш ахиж, шинэ алхам хийн урагшлах болно” гэж В.Путины хэлснийг “Вести” хэвлэл эш татжээ.
Энэ бол В.Путины бүр аравдугаар сард өгсөн багавтар ярилцлага ч, телевиз сая л анх удаагаа нэвтрүүлсэн байна. В.Путиныхээр бол Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд энэ нэгдэл холбоогоор дамжуулан өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ёстой гэнэ. Ерөнхийлөгч бас энэ улс орнуудын хүн ам нь бүгд оросоор ярьдаг, ерөнхийдөө нэгдсэн дэд бүтэцтэй гэж тэмдэглэжээ. “Энэ бол интеграцчлах хамгийн давуу тал” гэж В.Путин онцолсон байна. Евразийн эдийн засгийн холбооны эсрэг “Барууны орнуудын эсэргүүцэл” нь зүгээр л өрсөлдөөний айдас гээд бидний энэ холбоо бол цэргийн ч биш, улс төрийн ч биш зөвхөн эдийн засгийн холбоо нэгдэл гэж онцлон тэмдэглэжээ. В.Путин “Бид ердөө л манай хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлж сайн сайхан байдлыг нь нэмэгдүүлэхийг хүсч байна” гэсэн байна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулсан Евразийн эдийн засгийн холбоонд Орос, Армени, Беларус, Казахстан, Киргиз улсууд багтдаг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com