Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
НАТО-г өөрчлөх 10 шалтгааныг National Interest нэрлэлээ

Умард Атлантын цэргийн эвсэл НАТО нь өнөөдөр Оросыг нэг хүний дарангуйллын засаглал руу түлхэж, цөмийн дайн гарах магадлалыг улам нэмэгдүүлж байгаагаараа дэлхий дахины аюулгүй байдлыг бэхжүүлэхээсээ илүүтэй сүйтгэх боллоо гэж The National Interest хэвлэлд бичсэн байна. Коронавирусийн цар тахлын үед дэлхийн удирдагчид зардлаа эргэн харцгааж байна гэж сэтгүүл үзэж байна. Энд НАТО-гийн санхүүжилт, дэмжлэгийг дурдаад “Хэний ашиг сонирхол АНУ-ыг үүнд хөтөлж байна вэ” гэснийг RT хэвлэл эш татжээ.
Цааш нь 70 жил өнгөрөхөд дэлхий дахин өөрчлөгдөж, Зөвлөлт холбоот улс, Варшавын гэрээний байгууллага үгүй болон, Берлиний хана нурчхаад байхад АНУ л урьдынхаараа Европт байсаар байна. Түүгээр ч зогсохгүй НАТО улам өргөжиж байна. Барууныхан хэзээ ч Зөвлөлт холбоот улстай тулгараагүй, харин илүү их итгэлцэл бий болж байна гэж NI-д бичжээ. Эцсийн эцэст НАТО-г улам бэхжүүлэх нь дэлхий дахины аюулгүй байдлыг бэхжүүлж байна уу, эсвэл түүнийг улам бууруулж байна уу гэсэн нухацтай асуулт гарч ирж байна хэмээн сэтгүүл онцлон тэмдэглэсэн байна. НАТО цаашид яагаад хэрэггүй болж байгааг хэвлэл дараах 10 шалтгаанаар тодорхойлон дурджээ.
Нэгд, НАТО-г анх байгуулсан гурван шалтгаан нь хэдийнэ бодитой биш болсон. Харин түүний оронд Орос энэ тивийн аюулгүй байдлын талаар “Дублинээс Владивосток хүртэл” гэдэг шинэ санал дэвшүүлээд байгааг баруун анзаарахгүй байна. Москвагийн энэ санаачилгыг бодитой хэрэгжүүлсэн тохиолдолд “аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал бий болж дэлхий дахин хожих болно” гэж хэвлэлд санал болгожээ.
Хоёрт, “Оросын аюул” гэдгээрээ АНУ Европтоо үлдэх юм бол НАТО-г зөвтгөх аргагүй. Европын холбооноос БРЕКСИТ хүртэлх эдийн засаг 18.8 их наяд ам.доллар болж байхад Оросын эдийн засгийн хэмжээ ердөө 1.6 их наяд ам.доллар л байна. Тэгэхээр Европ Оросоос өөрийгөө хамгаалчихна гэж хэвлэл үзэж байна.
Гуравт, Дэлхий дахинд хүйтэн дайны эрсдэл ихэсч байхад тоглогчдын тогтворгүй байдлаас болж улс орнуудад харьяалалгүй террорист бүлэглэлээс болж өнөөгийн нөхцөл байдал хурцдаж байна. Энэ аюулаас Оростой хамтарч байж л сэргийлж болно.
Дөрөвт, НАТО-гийн дүрмийн тавдугаарт зааснаар цор ганц гишүүн нь АНУ болж үлдэн есдүгээр сарын 11-ний халдлагын дараа терроризмын бодит дайсан нь болсон. Тэгэхэд Орос улс Афганистан дахь терроризмтой тэмцэхэд тагнуулын үйл ажиллагаагаар үнэлж баршгүй тусламж үзүүлж байсан.
Тавдугаарт, Оросын хил дээр тодорхой хэмжээний эсрэг хүч байгаа нь энэ улсыг “ардчилал улам суларч, нэг хүний дарангуйлал руу улам түлхэж” байна.
Зургадугаарт, Б.Клинтоны үед НАТО-гоос Сербид явуулсан болон Б.Обамагийн үед Ливид явуулсан дайн, Афганистан дахь 20 жилийн дайныг АНУ л санаачилсан, “Оросын хүчин зүйл” энд байгаагүй гэж хэвлэлд бичсэн байна.
Долдугаарт, Хүн төрөлхтний хувьд хамгийн том аюул бол “Бидний дээр далайсан илд шиг цөмийн аюул” гэж хэвлэл бичээд НАТО Оросыг тойрсон 29 оронд цэргийн баазаа байрлуулаад байгаа нь хүн төрөлхтөнд цөмийн дайны аюул нүүрлүүлж байна гэжээ.
Наймдугаарт, АНУ төсвийнхөө бараг 70 хувийг армидаа зарцуулж, хэзээ ч байгаагүй дайсны эсрэг бэлтгэж байна. Яагаад ийм их зардал гаргаж байгааг америкчууд асуух эрхтэй. Вирусийн цар тахлын энэ үед эрүүлийг хамгаалах салбар шаардлагатай санхүүжилтээ авч чадахгүй, хүнд байдалд байна. НАТО-гийн зардлыг бууруулах нь шаардлагатай энэ хөрөнгийг гаргах боломж бүрдүүлнэ.
Есдүгээрт, НАТО зөвхөн нэг талын дэглэмээр ажилладаг. Энэ эвслийн үйл ажиллагаанд Конгрессын ч, олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшөөрөл шаардлагагүй, харин АНУ-д хатуу дипломатын бодлого л хэрэгтэй болохоос НАТО шиг цэргийн хүчин хэрэггүй.
Аравдугаар шалтгаан нь, Оросын хилээс холгүй ийм цэргийн тоглоом байгаа нь зэвсэглэлд тавих хяналтыг үгүй болгож дэлхий дахиныг, ер нь бүхнийг устгаж мэдэх аюул бий болгож “Барихад хэцүү дайсан бий болгож байна” гэж сэтгүүлд бичжээ.
“Цаг хугацаа өнгөрөх тусам дэлхий дахинд өөр тулгамдсан асуудлууд гарч ирнэ. Ганцхан 70 настай НАТО бол үүнийг шийдэх хэрэгсэл биш. Одоо сөргөлдөөний энэ хөшигнөөс зайлсхийж, өнөөдөр нүүрлээд байгаа аюулгүй байдлыг бэхжүүлэх дэлхий дахины өөр арга хайх хэрэгтэй болж байна” гэж The National Interest хэвлэл бичсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова үүний өмнө бас энэ эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергийн гишүүн орнууд Орост дарамт шахалт үзүүлж, коронавирустэй тэмцэхэд НАТО туслах болно гэсэн мэдэгдлийн дараа НАТО-г зайгаар ажилладаг хүүхдийн тоглоомон машинтай зүйрлэж байсан юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com