Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ким Чен Уныг дүү нь орлоно

 Японы хэвлэлүүд сүүлийн үед БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны талаар шуугих болов. “Асахи” сонинд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дүү Ким Ё Жон тус улсын хоёрдугаар хүн боллоо гэж мэдээлжээ. Тэгвэл “Иомиури” сонин БНАСАУ өнгөрсөн оны сүүлчээс хойш онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тус улсын удирдагч Ким Чен Уны оронд түүний эмэгтэй дүү Ким Ё Жоныг томилохоор бэлтгэж эхэлсэн гэж БНСУ болон Америкийн эх сурвалжуудын мэдээллээс эш татсан байна.
Өнгөрсөн оны сүүлээр болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Чен Ун хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд төрийн дээд эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс хойш Хойд Солонгосын удирдагчийн дүүгийн нэр БНАСАУ-ын чухал баримт бичиг дээр гарах болсон гэж эх сурвалж мэдээлжээ. Ким Ё Жон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байсан. Өнгөрсөн оны сүүлээс Төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын хорооны нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хаших болсон аж. Энэ оны гуравдугаар сард түүний гарын үсэг бүхий Пьёняны Сөүл, Вашингтонтой харилцаатай холбоотой баримт бичиг нийтлэгдсэн нь Ким Жон Уны дүүгийн нөлөө гадаад бодлогын салбарт өргөжиж буйг илтгэж байна гэж “Асахи” сонин онцолжээ. Энэ сарын 11-нд Ким Ё Жоныг СХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүнээр сонгожээ. Ким Ё Жоны нөлөө өсч буйг ахынх нь эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байна. Саяхан АНУ-ын мэдээллийн “CNN” агентлаг Ким Чен Уны эрүүл мэндийн байдал муудсан тухай тагнуулын мэдээллийг судалж байна хэмээн мэдээлсэн. Өмнөд Солонгосын эрх баригчид энэ талаар мэдээлэл аваагүй гэсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ мэдээллийн бодит эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Чен Уны биеийн байдал муудсан талаар баталгаатай мэдээлэл аваагүй гэжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com