Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Италийн иргэдийн тал хувь нь Европын холбоо, евро бүсээс гарахыг дэмжиж байна

 Италийн иргэдийн бараг тал болох 47.3 хувь нь улсаа евро бүсээс гарахыг дэмжиж байна гэсэн судалгааны дүнг Termometro Politico хэвлэл энэ сарын 22-ны лхагва гарагт дамжуулжээ. Харин Европын холбооноос Итали гарах ёстой гэж үзэж байгаа иргэдийн хувь 46.1 байсан бол үүний эсрэг 49 хувь нь санал өгсөн байна. Коронавирусийн халдвар асар хурдан тархаж байхад Европын холбоо, тус холбооны орнууд Италид тусалж дэмжихээс шууд татгалзсанаас үүдээд “Европын эсрэг” үзэл ийнхүү өссөн байна.
Европын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нар коронавирусийн тархалт, хөл хорионоос болж гарсан эдийн засгийн уршгийг арилгах зорилгоор Евробонд гаргая гэсэн Итали болон бусад орны саналыг хүлээн аваагүй юм. Харин сангийн сайдууд энэ халдварын эдийн засгийн үр дагаврыг арилгахад зориулж 540 тэрбум евро гаргахаар болсон нь зээлийн хэлбэртэй юм. Италийн сөрөг хүчнийхэн ийм тусламжийг авах нь улс орноо “Грекийн замаар оруулах” хэрэг хэмээн шүүмжилж байна. Италид коронавирусийн халдвараар 25 мянга гаруй хүн нас бараад буй.
Гуравдугаар сарын 22-нд Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте улсынхаа бүх албан байгууллага, эмийн сан, хүнснээс бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хаах шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр сарын дундуураас зарим бүс нутагт номын болон хүүхдэд зориулсан бараа худалдаалдаг дэлгүүрүүдийг нээгээд байгаа. Нийт долоон сая гаруй ажил хийдэг хүнийг хөл хорионд оруулж аж ахуйн нэгжүүдийн талынх нь үйл ажиллагааг зогсоосон. Энэ хориг, хөл хориог тавдугаар сарын 4-нөөс л зөөллөж магадгүй байгаа ч бүх бүс нутагт зэрэг хэрэгжүүлэхгүй гэнэ. Эдийн засаг, ард иргэдээ дэмжихээр Италийн Засгийн газар эхний ээлжинд 25 тэрбум, дараа нь дахиад 50 тэрбум евро гаргахаар болжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com