Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Зеленский бүрэн эрхийнхээ хугацаанд Донбассын сөргөлдөөнийг дуусгана гэв

 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төрийн тэргүүний бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахаас өмнө Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгоно гэдэгтээ итгэлтэй байна. “Миний бүрэн эрхийн хугацаанд энэ дайн дуусна гэдэгт итгэлтэй байна. Би өөрөө итгэж байна. Нэг жил хүлээчих, нэг жил ажиллаадахъя гэж би хэлж байсан даа. Хэрвээ Минскийн хэлэлцээр ажиллахгүй юм бол бид тактикаа өөрчлөх болно” гэж В.Зеленский “Украина-24” телевизээр дамжуулсан “Ерөнхийлөгч В.Зеленскийн нэг жил” баримтат кинондоо хэлсэн байна. Тэр бас Донбассын сөргөлдөөнийг зохицуулах ажлын хэсэг долоо хоног бүр видео хурал хийж байгаа, Украины тал ч эндээс амжилт гаргахыг эрмэлзэж байна гэжээ. “Энэ үйл явцыг бид аль болох хурдлуулж, амжилтад хүрнэ. Минскийн уулзалт бүрийн дараа ямар нэг зүйлээр тохиролцож, алхам урагшилсан цаас үлдэж байх ёстой” гэж В.Зеленский онцолсон байна. Украины засаг захиргаа 2014 оны дөрөвдүгээр сараас өөрийгөө Луганскийн болон Донецкийн бүгд найрамдах улс хэмээн тунхагласан хоёр бүсийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн. НҮБ-ын хамгийн сүүлд тооцоолсноор энэ мөргөлдөөний уршгаар 13 орчим мянган хүний амь үрэгдээд байгаа. Донбассын нөхцөл байдлыг тогтворжуулах талаарх ажлын хэсэг Беларуссын нийслэл Минск хотод 2014 оны есдүгээр сард гал зогсоох асуудлаар гурван ч баримт бичиг гаргасан ч талууд үүнийг мөрдөлгүй буудалцсаар байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com