Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ким Чен Уныг өвдсөнийг Солонгос судлалын төв үгүйсгэхгүй байна

Сүүлийн үед БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун олон нийтийн өмнө гарахгүй таг чиг байгаагаас түүнийг өвдсөн байж магадгүй гэсэн мэдээлэл яваад байгааг ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн удирдагч Александр Жебин үгүйсгэхгүй байна. Умардын удирдагч Ким Чен Ун энэ дөрөвдүгээр сарын 15-нд болсон, БНАСАУ-ын гол баярын нэг, өөрийн өвөө Ким Ир Сений төрсөн өдрийн баяраар харагдаагүй нь олон улсын хэвлэлүүдийн ийм таамаг дэвшүүлэхэд хүргэсэн юм. Америкийн CNN телевиз Өмнөд солонгосын тагнуул болон хэвлэлийн эх сурвалжаас авсан хэмээн Ким Чен Уныг зүрхний мэс засал хийлгэж одоо өөрийн харшдаа сэргээн засах эмчилгээ хийлгэн эмч нарын хяналтад байгаа гэж мэдээлсэн. Бусад хэвлэлүүдэд Ким Чен Уныг бараг үхлийн байдалд байгаа, засгийн эрхийг түүний бүсгүй дүү Ким Ё Жон барьж байгаа гэсэн мэдээлэл ч явж байна. Энэ хувилбарыг японы Yomiuri хэвлэл дэвшүүлжээ.

Эдгээр мэдээллийн алинд нь ч Умард Солонгос тайлбар хийгээгүй харин ч Nation News хэвлэлийн ярилцагч  яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалсан байна.

“Нэгдүгээрт, БНАСАУ-ын удирдагчийн эрүүл мэнд эрс муудсан гэсэн найдвартай баталгаа байхгүй байна. Харин ч БНАСАУ-ын мэдээллийн төв агентлаг ЦТАК удирдагч Ким Чен Ун өнөөдөр Сирийн удирдагчид хариу цахилгаан явууллаа гэж мэдээлж байна. Энэ бол удирдагч албан үүргээ хэрэгжүүлж байгаа гэдгийг нотлох мэдээлэл байж болно. Гэхдээ Умард Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн ийм асуудал БНАСАУ оршин тогтоносон бүхий л хугацаанд давтагдсаар ирсэнд л учир байна. Өмнөх удирдагчийн биед халдах гэсэн тухай мэдээлэл нэг бус удаа гарч байсан шүү дээ” гэж Солонгос судлалын төвийн захирал Алеесандр Жебин  тайлбарлажээ.

Nation News хэвлэлийн ярилцагч Ким Ир Сен, түүний хүү Ким Чен Ир, өнөөгийн удирдагч Ким Чен Ун олон нийтийн хараанаас хэсэг хугацаагаар сураггүй алга болж байсан гэдгийг сануулжээ. Тэгэхээр олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байгаа нь тэрээр эмнэлгийн хяналтад, магадгүй курс эмчилгээ хийлгэж ч байж мэднэ гэж шинжээч онцолжээ.

“Бид бүгд, Ким Чен Ун ч гэсэн хүн л юм чинь, өвчнийг яаж ч чадахгүй болохоор тэрээр ямар нэг өвчин хүрсэн байж магадгүй” гэж мэргэжилтэн тэмдэглэсэн байна.

“Саяхан Умард Солонгосын эрх баригч нам, засгийн газарт нэлээд өөрчлөлт орсон, ийм тохиолдолд удирдагчид өөрсдөө ч бас өөрийгөө авч явах талаар өөрчлөлт хийхээр оролддог. Зарчмын хувьд энэ бүх үйл явдал БНАСАУ-д төрийн бүх аппарат хэвийн ажиллаж, социалист ардчилал урьдынхаараа тогтнож, нийгэм улс төрийн амьдрал тогтвортой байгаагийн илэрхийлэл болон харагдаж байна. Энэ бүхнийг тогтворгүй болгож умард Солонгосын дэглэмийг устгахыг мөрөөддөг хүчин дэлхийд байсаар байгаа. Тухайлбал АНУ, бусад орнуудад ийм хүч бий” гэж Александр Жебин эцэст нь онцолжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com