Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
БНАСАУ: Ким Чен Ун идэвхтэй ажиллаж байгаа

 Сүүлийн үед Умард Солонгосын тэргүүн өвдсөн, нас барсан гэсэн мэдээлэл түгээд байгаатай холбогдуулан удирдагч Ким Чен Ун идэвхтэй ажилласаар байгаа гэж БНАСАУ-ын төрийн радио ням гарагт мэдээлснийг өмнөд Солонгосын Ренхап агентлаг дамжуулжээ. Радио станцын мэдээнд “Нөхөр Ким Чен Ун Сажиён хотыг байгуулахад бүхий л сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан ажилтан ажилчдад талархал илэрхийлсэн” гэсэн байна. Энэ талархлаа харин ямар хэлбэрээр илэрхийлснийг тэмдэглээгүй байна. Шинэ Самжиён хотыг барьж байгуулах ажлыг өнгөрсөн оны сүүлчээр дуусгаж, нээлтийн ёслолд нь удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр оролцсон.
Үүнээс гадна БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны Орост айлчилсны нэг жилийн ойг тохиолдуулан өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Оросын Коммунист намын тэргүүн Геннадий Зюгановаас баярын цахилгаан хүлээн авсан гэж Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. Харин БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын олон нийтийн ямар нэг арга хэмжээнд оролцсон талаар болон улс орноороо аялж яваа талаар шинэ мэдээлэл алга байна. Удирдагч хамгийн сүүлд цэргийн нисэх хүчний хороонд зочилж байгаа зураг дөрөвдүгээр сарын 12-нд Солонгосын мэдээллийн төв агентлагийн сайтад нийтлэгдсэн.
Ким Чен Ун зүрх судасны мэс засалд орсны дараа курс эмчилгээ хийлгэж байна гэсэн мэдээлэл Өмнөд Солонгосын Daily NK хэвлэлд гарсны дараа бусад хэвлэлүүд БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал тун муу байна хэмээн мэдээлж, олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Зарим хэвлэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн материалыг үндэс болгон бүр Умард Солонгосын удирдагчийг нас барсан гэсэн мэдээлэл ч түгээсэн.
Рёнхап агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжаас авч БНАСАУ-ын удирдагчийн эрүүл мэнд муу байгаа гэсэн мэдээлэл нь үнэн байдалд нийцэхгүй байна хэмээн мэдээлжээ.

Ким Чен Ун наран шарлагын газрын харшдаа
коронавирусээс нуугдаж байгаа

 Телевизийн Channel A суваг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун амьд, зүгээр л коронавирусийн халдвараас зугтаан Япон тэнгисийн эрэг дээрх Дорнод Солонгосын нутаг дахь наран шарлагын газар дахь хувийн харшдаа нуугдаж байгаа гэж мэдээллээ. Коронавирус COVID-19-ийн халдвар дамжих эрсдэл ихэссэнээс үүдэн Умард Солонгосын удирдагч өнгөрсөн долоо хоногт нийслэл Пеньянаас явсан гэнэ. Зарим яриагаар бол Төрийн зөвлөлийн даргын ойрын хэд хэдэн албан тушаалтнаас вирусийн халдвар илэрсэн юм байх. Вонсан-Кальма дахь амралын район руу Ким Чен Ун хувийн галт тэргээрээ явахдаа эрүүл ахуйн өндөржүүлсэн ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авч явжээ. Түүнийг ийн ганцаарчлан тусгаарлахад харшийн нь ойролцоо тусгайлан барьж байгуулсан эмнэлгийн бүхэл бүтэн алба байнгын хяналт тавьж байгаа юм байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ким Чен Уныг мэс засал хийлгэсний дараа эрүүл мэндийн байдал тун муу байгаа гэж мэдээлж байсныг БНАСАУ няцаасан байна хэмээн Оросын “Московские комсомольцы” хэвлэл мэдээллээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com