Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Йемений салан тусгаарлагчид өөрсдийн захиргаа байгуулснаа зарлалаа

 Өмнө Йемений шилжилтийн зөвлөл нутгийнхаа өмнөд хэсэгт өөрийн засаг захиргаа байгуулж байгаагаа мэдэгдээд, онц байдал зарласныг РИА Новости агентлаг дамжууллаа. “Нийслэл Аден болон өмнөдийн бүхий л мужуудад дөрөвдүгээр сарын 25-ны шөнө дундаас эхлэн бүх нийтийн онц байдал зарлан, зэвсэгт хүчин болон, аюулгүй албаны хүчинд үүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна” гэж Шилжилтийн зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байна.
Онц байдал зарласан шалтгаанаа “Йемений Засгийн газар өөрийн үндсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, арабын эвслийнхэн дуугүй байгааг далимдуулан йеменчүүдийн өмч хөрөнгө, нөөц баялгийг өөрийн авлигын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ашиглаж байна” гэжээ.
Мөн “Өмнөд Йемений шилжилтийн зөвлөл дөрөвдүгээр сарын 25-ны шөнө дундаас эхлэн өөрийн засаг захиргаа тогтоож байгаагаа зарлахын далимд бид өөрийн зорилгоо биелүүлнэ гэдгээ зарлан мэдэгдэж байна” гэсэн байна. “Сүүлийн үед манай хувьсгал, манай нийгмийн эсрэг үйлдэл, яриа хэлэлцээ өсч байгаатай холбогдуулан” зөвлөл ийм арга хэмжээ авах хүрлээ гэжээ.
Зөвлөлийн мэдээлэлд дурдсанаар бол Йемений Засгийн газар хэдэн сарын туршид цэрэг болон ард иргэдийн цалинг өгөлгүй, зэвсэг нийлүүлэхээ зогсоож, “хэт даврагсад, террористуудыг дэмжиж” байсан, ард иргэдэд үйлчлэх үйлчилгээ ч эрс муудсан гэнэ.
Абд Раббу Мансуром Хади тэргүүтэй Йемений Засгийн газар болон Өмнөд Йемений Шилжилтийн зөвлөлийн салан тусгаарлагчдыг цэргийн сөргөлдөөнөө зогсоох тухай энхийн хэлэлцээрт Эр-Риядад 2019 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурж байсан. Хэлэлцээрт гарын үсэг зурахад Саудын Арабын үе залгамжлагч хунтайж Абу-Даби Мухаммед бен Сальман болон Мухаммед бен Зеид нар, Йемений ерөнхийлөгч нар байлцсан юм. Хэлэлцээрээ өмнөд нутаг дахь салан тусгаарлагчдын эзлээд байсан төрийн болон цэргийн байгууламжуудыг засгийн газарт шилжүүлэн өгөх тухай заасан байсан.
Йемений салан тусгаарлагчид өөрсдийн Өмнөд Йемений Шилжилтийн зөвлөлөө 2017 оны тавдугаар сард байгуулж удирдагчаараа үүнээс өмнөхөн ерөнхийлөгчөөс огцорсон Абд Раббу Мансуром Хади болон мужийн амбан захирагч Аден Айдарус аз-Зубейди нарыг сонгожээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com