Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дэлхий дахин махны хомсдолд орж болзошгүйг АНУ санууллаа

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс болоод АНУ болон бусад хэд хэдэн орон махны хомсдолд орж болзошгүй байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Гахайн мах үйлдвэрлэдэг америкийн үйлдвэрүүдийн гуравны нэг нь коронавирусийн дэгдэлтээс болоод хаалгаа бариад байна гэж Bloomberg мэдээлснийг РИА Новости дамжуулжээ. Тахианы мах үйлдвэрлэдэг хэд хэдэн том фабрик дөрөвдүгээр сарын 24-нд мөн хаагдсан байна. Үүнээс болоод хэдэн долоо хоногийн дараа махны хомсдол нүүрлэж мэднэ гэж агентлаг мэдээлжээ. Гахайн болон тахианы мах үйлдвэрлэлээр томд ордог Бразильд ч бас ийм нөхцөл байдал үүсч мха үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг JBS SA фабрик хаалгаа барьжээ. Канадын фабрикууд ч хаагдаж эхэлсэн байна. АНУ, Канад, Бразил улсууд дэлхийн мах үйлдвэрлэлийн гуравын хоёр хувийг үйлдвэрлэдэг. АНУ-д махны бөөний үнэ хэдийнээ өсч үхрийн болон гахайн махны үнэ дээд хэмжээнд өсч, гахайн махны үнэ гэхэд л долоо хоногийн дотор 30 хувь өсчээ. АНУ-ын махны арав гаруй үйлдвэрийн ажиллагсадын дундаас коронавирусийн халдвар илэрснээс болоод үйлдвэрлэлийн хэмжээ нь буурч байна хэмээн хэвлэлүүд үүний өмнө мэдээлж байсан юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com