Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Пеньян сандралд ороод байна гэснийг хэвлэлүүд няцаалаа

 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нас барлаа гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдэд тарсан ч гэсэн Пеньяны ард иргэд урьдынхаараа хэвийн ажиллаж амьдарч байна гэж БНАСАУ-д ажиллаж байгаа ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна. Түүний хэлснээр Умард Солонгосын нийслэлийн гудамжинд бүх зүйл тайван байж, коронавирусээс болон тогтоосон хөл хорионы улмаас хотын төв хүн цөөтөй байгаа гэнэ. Гудамжаар машин бараг явахгүй, нийтийн хоолны газар, худалдааны цэгүүд хэвийн ажиллаж, аюулгүй байдлын ямар нэг нэмэлт арга хэмжээ аваагүй байгаа юм байна.
Удирдагч Ким Чен Уныг нас барлаа гэсэн мэдээллийн улмаас нийслэл Пеньяны ард иргэд сандралд ороод байна гэж Америкийн The Washington Post сонин үүний өмнө мэдээлсэн. Хэвлэлийн мэдээлснээр иргэд хүнс хоол, ахуйн хэрэглээний бараа, архи, цахилгаан төхөөрөмжүүд худалдан авч нөөцөлж байсан гэнэ. Тэр бүү хэл нийслэл хотын дээгүүр нисдэг тэрэг нам өндрөөр нисч, иргэд айж эмээн сандарч эхэлсэн байна гэжээ.
Барууны болон Өмнөд Солонгосын хэвлэлүүд БНАСАУ-ын удирдагч зүрхний мэс засалд орсны дараа эрүүл мэнд нь эрс мууджээ хэмээн энэ дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн мэдээлсэн. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээллийг худал гэжээ. Удирдагч Ким Чен Уныг орон нутагт ажлаар явах үедээ бие нь муудсан, зүрхний дутагдалд орсон гэж Японы Shūkan Gendai хэвлэл Хятадын эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжаас авлаа хэмээн бас мэдээлсэн.
Түүнийг дагалдан явсан эмч нар Хятадын эрх баригчдаас эмнэлгийн тусламж гуйгаад, Хятадын эмч нарыг хүлээлгүй зүрхний мэс засал хийсэн гэнэ. Японы хэвлэл үүний дараа Умард Солонгосын удирдагчийг “ухаангүй байна” гэж мэдээлсэн. Харин БНАСАУ удирдагч Ким Чен Уны эрүүл мэнд муу байгаа болон нас барсан гэсэн мэдээллийг няцааж байна. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Уны эрүүл мэнд муудсан талаарх ямар нэг мэдээлэл Москва дахь Элчин сайдын яаманд ирээгүй гэж ОХУ-ын Төрийн Думын Умард Солонгосын парламентын холбооны бүлгийн ахлагч Казбек Тайсаев мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com