Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Трамп, Э.Макрон хоёр утсаар ярьж коронавирусийн талаар хэлэлцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр утсаар ярьж коронавирусийн халдварын тархалтын талаар хэлэлцэх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны чуулган зарлан хуралдуулъя гэж ярилцсан байна. Энэ талаар Цагаан ордны төлөөлөгч Жадд Дир Twitter хуудсаараа мэдээлжээ. Ж.Дирийн хэлснээр Д.Трамп, Э.Макрон хоёр ярианыхаа үеэр коронавирусийн тархалттай тэмцэх “нааштай арга хэмжээний” талаар ярилцсан гэнэ. “Коронавирусийн халдварын тархалт, түүнтэй тэмцэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны чуулганыг удахгүй хуралдуулахаа удирдагчид илэрхийллээ” гэж Ж.Дирийн мэдээлэлд дурджээ. Талууд бас ярианыхаа үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал солилцож зөвшилцсөн гэнэ.
Дональд Трамп энэ сарын 15-нд ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоосон. Түүнийхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрийн үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, мөн коронавирусийн халдвар тархаж эхлэх үеэр “Мэргэжлийн бус зөвлөмж” гаргаж байсан гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг өөрчлөх асуудлаар АНУ бусад орнуудтай ярилцахаар төлөвлөж байгаагаа Д.Трамп илэрхийлжээ. Үүнээс гадна АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад жил бүр 400-500 сая ам.долларын татвар төлж байхад Хятад ердөө 40 сая ам.долларын татвар төлдөг гэж Америкийн тэргүүн онцолжээ. “АНУ энэ байгууллагын гол ивээн тэтгэгч, тэгэхээр ДЭМБ бүхий л хариуцлагаа хүлээх ёстой” гэж Д.Трамп хэлсэн байна. Д.Трампынхаар 500 сая ам.доллароо төлж байгаа АНУ энэ байгууллагыг илүү үр дүнтэй ашиглах ёстой гэнэ. Харин Европын холбоо, Хятад, Герман улсууд, НҮБ ч Д.Трампын энэ шийдвэр шүүмжлэлийг буруушааж байгаа юм. “Коронавирусийн халдварын тархалтыг тогтоохын тулд ДЭМБ хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед энэ алхмыг зөвтгөх шалтгаан алга” гэж Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com