Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Фельдмаршал Х.Хафтар өөрийгөө Ливийн төрийн тэргүүн гэж зарлалаа

 Ливийн үндэсний армийн командлагч фельдмаршал Халиф Хафтар Үндэсний зөвшилцлийн Засгийн газар байгуулсан Схиратын хэлэлцээрийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдээд өөрийгөө төрийн тэргүүнээр томилсноо зарласан байна. “Улс орны удирдлагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлал өөртөө авч байна. Энэ нь хэдийгээр хүнд, хариуцлагатай ачаа гэлээ ч бид ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүлээн авч байна” гэж Х.Хафтар ард түмэндээ хандсан дүрс бичлэгэн илгээлтийнхээ үеэр тэмдэглэснийг ТАСС агентлаг дамжууллаа. Фельдмаршал бас Ливийн үндэсний арми иргэний төрийн байгууллагууд байгуулахаа амлажээ. “Хүмүүс өөрийнхөө хувь заяаны эзэн байж, өөрийнхөө ирээдүйг ардчилсан зарчмаар сонгох ёстой” гэж тэмдэглээд өөрийнхөө гол зорилгыг Ливийн ард түмний хүсэл зориг эрх ашгийг хамгаалах явдал гэсэн байна.
Ливийн удирдагч Муаммар Каддафиг 2011 онд хөнөөсний дараа тус улсад хоёр засаглал тогтож өөр зуураа байлдсаар ирсэн. Нутгийн зүүн хэсэгт парламент, Х.Хафтарын удирдсан Ливийн үндэсний арми оршин тогтнож байсан бол баруун талд буюу нийслэл Триполид НҮБ-ын дэмжлэг хүлээсэн Файез Сарраж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар эрх барьж байсан. 2015 онд Марокко улсын Схират хотноо Ливи хоорондын хэлэлцээрээр Үндэсний зөвшилцлийн Засгийн газрыг байгуулсан. Энэ хэлэлцээрээр тус улсад бий болоод байгаа улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг тогтворжуулах талаар тусгасан ч энэ шийдвэр амьдрал дээр хэрэгжилгүй өнөө хүрсэн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com