Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Пентагон үл мэдэгдэх нисдэг биетийн дүрс бичлэгийг дэлгэлээ

 АНУ-ын Батлан хамгаалах яам үл мэдэгдэх үзэгдлийн гурван дүрс бичлэгийг анх удаагаа олон нийтэд албан ёсоор дэлгэлээ. Тэдний нэгийг 2004 оны арваннэгдүгээр сард авсан бол нөгөө хоёрыг нь 2015 оны нэгдүгээр сард бичсэн юм гэж Пентагоны албан ёсны сайтад мэдээлжээ. Гэхдээ энэ дүрс бичлэгүүдийг өмнө нь Пентагоны зөвшөөрөлгүйгээр интернэтээр цацсан юм байна. “Тараад байгаа энэ дүрс бичлэгүүд үнэхээр бодитой юу, эсвэл өөр зүйл үү гэсэн олон нийтийн эргэлзээг тайлахын тулд Батлан хамгаалах яам бичлэгүүдийг нийтэд дэлгэж байна. Дүрс бичлэг дээр байгаа энэ үзэгдэл урьдынхаараа үл мэдэгдэх зүйл” гэж Пентагон мэдэгдэлдээ дурджээ.
Цэргийн нисэх хүчний онгоцнуудаас авсан энэ дүрс бичлэг дээр гадаад төрхөөрөө ямар нэг нисдэг аппараттай төстэй обьект нисч байгаа нь харагдаж байна. 2014-2015 онуудад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисгэгчид агаарт явж байхдаа үл мэдэгдэх обьекттэй нэг бус удаа таарч байсан гэж The New York Times сонинд бичжээ. Тэдний нэг нь “салхины эсрэг” нисч байсан бол нөгөө нь “шоо хэлбэртэй” ч юм шиг харагдсан гэж нисгэгчид ярьсан байдаг. Уг хэвлэлийн сайтад 2017 онд нийтэлсэн нэг дүрс бичлэг дээр Америкийн хоёр сөнөөгч F/A-18 онгоц хувийн онгоцны хэмжээтэй үл мэдэгдэх биетийг олж харж байгаа нь бичигджээ.
Сан-Диегогийн эрэг дэх нисэх онгоц тээгч USS Nimitz дээрээс хөөрсөн нисгэгчид агаарт үл мэдэгдэх биет харснаа өөр зуураа ярьж байгаа бичлэгт тэр биет өндөрт салхины эсрэг цагт 120 миллийн (193 км/цаг) хурдтай нисч байгаад алга болсон гэцгээж байжээ. Хэдийгээр америкийн нисгэгчид Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай ингэж баримттайгаар мэдэгдсээр байгаа ч гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийм үл мэдэгдэх биеттэй учирсан гэдэгт нэг их итгэх хэрэггүй гэж 2019 оны зургадугаар сард мэдэгдэж байв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com