Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
НҮБ: Цар тахлаас болоод ажилгүйдэл дээд хэмжээнд хүрнэ

Коронавирусийн халдварын тархалтын үеэр жижиг дунд аж ахуйн нэгжүүд, хөдөө аж ахуйн салбарын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөдөлмөрийн цагаач, дүрвэгсэд илүүтэй өртөж ажилгүй болно гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байна. Дэлхий дахиныг хамраад байгаа цар тахлын улмаас энэ оны хоёрдугаар улиралд манай гаргийн 195 сая хүн ажлын байраа алдаж магадгүй гэж НҮБ-ын тараасан илтгэлд дурджээ. “Коронавирус COVID-19-өөс үүдэлтэй энэ хямрал дэлхийн эдийн засагт түүхэнд байгаагүй ажилгүйдэл, ядуурал авчирна” гэж НҮБ-ын шинжээчид илтгэлдээ тэмдэглэсэн байна.
Орост гэхэд л бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнөөгийнхөөс зургаа дахин өсч 5.3 саяд хүрнэ гэж Эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний хүрэлээнгийн гаргасан судалгааг “Известия” сонин даваа гарагт нийтэлжээ. Оросын Эдийн засгийн дээд сургуулийн ректор Ярослав Кузьминов бас “Коронавирусийн халдварын тархалтаас болоод Оросын дунд давхаргынхан ядуурал руу гулсан орж магадгүй байна” гэж мэдэгдсэн. Түүнийхээр нийгмийн бүхий л давхаргынхны орлого эрс буурч, энэ нь дунд давхаргынханд илүүтэй нөлөөлөх гэнэ. “Баячууд ядуурлаа ядуурлаа гэхэд баянаараа л үлдэнэ, ядуу нь бол ядуу хэвээрээ л байна. Харин дунд давхаргынхан бол ядуурал руу орох эрсдэл өндөр” гэж Кузьминов тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com