Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросын Элчин сайдыг хөөх эсэх асуудлаар Чехийн ерөнхий сайд үгээ хэлэв

 Оросын дипломатууд чехийн иргэд, албан тушаалтнуудад халдахаар бэлтгэж байсан гэдэг нь нэг их ноцтой, ялангуяа ОХУ-ын Элчин сайдыг хөөж гаргахад хүрэх асуудал биш гэж Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш дөрөвдүгээр сарын 28-нд мэдэгдсэн байна. Түүнийхээр Оростой харилцаатай холбоотой асуудлыг Чехийн Гадаад хэргийн сайд Томаш Петршчек хариуцаж байгаа гэнэ. Ерөнхий сайд энэ асуудлаас болоод Оросын Элчин сайдыг хөөж гаргахад хүрэхгүй гээд, Оросын зүгээс Чехийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцуулахгүй байхыг амлажээ. “Энэ үнэхээр үнэн бол аль нэг өөр улс манай иргэдийн эсрэг ийм үйлдэл гаргахыг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж Ерөнхий сайд Андрей Бабиш хэлснийг РИА Новости эш татсан байна.
Харин Чехийн Сөрөг тагнуулын газрын дарга Ладислав Штиха хэвлэлээр мэдээлсэн тэр зүйл үнэхээр онц ноцтой үйлдэл гэж мэдэгджээ. Оросын дипломат паспорттой нэг хүн гурван долоо хоногийн өмнө Прагад үхлийн хор рицин бүхий чемодантай нисч ирсэн хэмээн Чехийн Respekt хэвлэл мэдээлсэн юм. Хэвлэлд мэдээлснээр ОХУ-ын Элчин сайдын яаманд буусан тэр эрэгтэй саяхан Зөвлөлтийн маршал Коневын хөшөөг буулгасан Прага-6 дүүргийн дарга Ондржей Коларж, Прага хотын захирагч Зденек Гржиба нарыг хөнөөх зорилготой байсан гэнэ.
Ийм дипломат ирснийг Чехийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга бас баталж байгаа юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам дипломат хүн чехийн албан тушаалтнуудад халдах гэж байсан гэснийг няцааж Чехийн Гадаад хэргийн яаманд нот илгээсэн байна. Үүний өмнө Оросын тагнуулын газрын ажилтан байсан Сергей Скрипаль түүний охин Юлия нарыг хоёр жилийн өмнө Британийн нийслэл Лондон хотноо хордуулан алсан хэрэгт Оросын тагнуулын ажилтнуудыг сэжиглэдэг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com