Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ялалтын өдрөөр нисэх хүчний парад болж салют буудна

Коронавирусийн халдварын тархалтаас болоод Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулж Москвагийн Улаан талбайд хийдэг цэргийн парадыг өөрчилсөн ч гэсэн тавдугаар сарын 9-нд Оросын хотуудад нисэх хүчний парад болж, орой нь салют буудна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин вирусийн халдвартай тэмцэх тухай зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна. “Хөл хорио, тусгаарлалтын дэглэм, аюулгүй байдлын үүднээс бидний их баяр Ялалтын өдрийг тэмдэглэхийг хойшлуулсан. Гэхдээ бид улс орноороо, хамтдаа энэ баяраа тэмдэглэнэ” гэж В.Путин тэмдэглэжээ.
Уг нь Аугаа их ялалтын 75 жилийн ойгоор Улаан талбайд цэргийн парад хийж, Москва болон бусад хотуудад бүх нийтийг хамарсан “Мөхөшгүй хороо” аян зохиохоор төлөвлөж байсан гэнэ. “Дайнаас хойш дэлхий дахин анх удаагаа ийм том шалгууртай тулж байна. Өнөөдөр бид хүн ардын минь эрүүл мэндэд аюул учруулах тийм дайсантай тулалдаж байна” гэж Владимир Путин хэлжээ. Оросын Батлан хамгаалах яамны ойрын эх сурвалжийн хэлснээр Ялалтын 75 жилийн ойн баярыг намар есдүгээр сарын эхээр Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр юм уу, арваннэгдүгээр сарын эхээр 1941 оны цэргийн парад болсон өдөр тэмдэглэж магадгүй гэнэ. Гэхдээ коронавирусийн халдварын дэгдэлт ямар байхаас шалтгаалан өдрийг товлоно гэснийг РБК хэвлэл мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com