Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ким Чен Унаас “маш найрсаг захидал” Д.Трампад ирсэн гэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг хүсч байгаагаа мэдэгдсэн захидал ирүүлсэн гэж Цагаан ордны спикер Сара Сандерсын мэдээлснийг “Reuters” агентлаг дамжуулжээ. Пеньян, Вашингтон хоёр энэ талаар тохиролцож чадвал АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүдийн гурав дахь дээд хэмжээний уулзалт болох нь. “Энэ бол маш найрсаг, маш өөдрөг захидал” гэж тэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


С.Сандерс бас “Ким Чен Ун Америкийн тэргүүнтэй уулзахыг хүсч байна. Бид энэ саналыг хүлээн авч, хэдийнээ зохицуулж байна” гэж онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах Жон Болтон бас БНАСАУ-ын удирдагчтай хэзээ ч гэсэн дээд хэмжээний уулзалт хийхэд АНУ бэлэн гэж мэдэгдээд байна.
АНУ, Умард Солонгосын хэлэлцээрийн гол асуудал нь Пеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөр. Трамп, Ким Чен Ун хоёр өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт уулзсан нь хоёр орны тэргүүнүүдийн түүхэн дэх анхны уулзалт байсан юм. Дараа нь энэ оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд уулзсан ч ямар нэг тохиролцоонд хүрч, баримт бичигт гарын үсэг зуралгүй өндөрлөсөн.


Дараа долоо хоногт Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Же Интэй гурав дахь удаагаа уулзах гэж байна. Сөүл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг оролцуулан гурвалсан уулзалт хийх санал тавьж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийг оролцуулах нь 1950-1953 оны Солонгосын дайныг бүрэн эцэс болгосон тухай хамтарсан тунхаг гаргах гол нөхцөл гэж Өмнөд Солонгос үзэж байгаа юм. Энэ мөргөлдөөний үр дүнд АНУ, Өмнөд Солонгос оролцсон олон улсын эвсэл гал зогсоох хэлэлцээрт л хүрснээс биш хоёр Солонгос нь өнөө хүртэл үндсэндээ дайны байдалд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com