Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Иранд айлчилж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдрөөс Иран улсад албан ёсоор айлчилж байгаа нь хоёр улсын 40 жилийн түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Японы Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани, Исламын бүгд найрамдах улсын шашны тэргүүн Али Хаменеитэй уулзана.
Энэ айлчлал нь Токио, Тегераны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойтой давхцаж байгаа гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихида Суга тэмдэглэжээ.
Иранд айлчилснаар энэ улстай нөхөрсөг харилцаагаа бэхжүүлнэ гэж Шинзо Абэ үзэж байна. Тэр Иранд айлчлахынхаа өмнө Саудын Араб, Арабын нэгдсэн Эмиратын удирдлага, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар ярьж зөвлөлдсөн байна.

 

Зуучлагч

АНУ-ын тэргүүн Дональд Трамп өнгөрсөн сард Японд айлчлахдаа Ерөнхий сайд Шинзо Абэг АНУ болон Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Цагаан ордны тэргүүн үүнийг санал болгохдоо Япон, Исламын бүгд найрамдах Иран улсын тэргүүнүүд сайн харилцаатайг сануулсан юм байна. Шинзо Абэг Иранд айлчлах тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Жон Болтоныг тавдугаар сарын 24-нд Токиод айлчлахад нь ярилцжээ. Үүний өмнөхөн Ш.Абэ Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай Токиод уулзсан юм.
Тэгэхээр цөмийн хэлэлцээрээс болж хурцдаад байгаа Тегеран, Вашингтон хоёрын харилцаанд Японы Ерөнхий сайд зуучлагч болох боломжтой байна. Японы хэд хэдэн шинжээч ч Шинзо Абэг зуучлагч болж бүрэн чадна гэж үзэж байгаа илэрхийлээд байна.

 

Ираны эргэн тойронд

Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрээс Вашингтон гарч байгаагаа тавдугаар сарын 8-нд зарласан. Энэ хэлэлцээрээр Тегеран цөмийн хөтөлбөрөө хязгаарлаж, хариуд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ, Европын холбооны хоригийг өөрчлөхөөр тохиролцсон байсан юм. Ингээд АНУ арваннэгдүгээр сард Ираны эсрэг хоригоо сэргээж нефтийн худалдаанд нь хориг тавьсан юм. Өнгөрсөн тавдугаар сард Ираны шашны тэргүүн, Ерөнхийлөгч нь парламент Межилисийн депутатууд, өндөр албаны хүмүүстэй уулзахдаа Вашингтоныг эсэргүүцэж цаашид АНУ-тай хэлэлцээр хийхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ердөө маргааш нь Иран хэлэлцээрт эргэн орно гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com