Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Korean Air”-ийн өв залгамжлагч нөхрөө зоджээ

Өмнөд Солонгосын агаарын тээврийн хамгийн том компани болох “Korean Air”-ийн эзний  том охин Хидер Чо буюу Чо Хюн А гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь батлагджээ.

Түүнийг Сөүл хотын шүүхээс өчигдөр нөхрийнхөө биед халдаж, гэмтэл учруулсан учир 30 сая воноор торгуулах шийдвэр гарсан байна. Түүнчлэн ихэр хөвгүүдээ хоолоо хурдан идсэнгүй, унтсангүй гэж хэмээн халбага шидэж, гэр бүлийнхээ гишүүдийг үг хэлээр доромжилсон гэнэ. Уг хэрэг хоёрдугаар сард болсон ба тэрээр нөхөртэйгөө маргалдаж, улмаар “Үх үх” хэмээн орилж хашгичин хоолойг нь боомилж, зөөврийн компьютер шидсэнээс нөхрийнх нь хүзүү, хоолой язарч, хөлийнх нь эрхий хуруу гэмтжээ.

Нөхөр нь болсон явдлыг зураг, бичлэгээр баримтжуулж олон нийтэд ил болгосон байна. Тэд 2010 онд гэрлэсэн ба 2018 оны дөрөвдүгээр сард салах өргөдлөө өгсөн байна. Гэхдээ тэдний салалт одоо ч шийдэгдээгүй Сөүлийн гэр бүлийн шүүхэд хүлээгдэж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com