Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ Польшид нэмж цэрэг илгээх гэж байгааг хэвлэлүүд мэдээллээ

Өнөөдөр Америкийн 4000 цэрэг байгаа Польшид АНУ дахиад нэг мянган цэрэг илгээхээр зэхэж байна гэж “Defence One” сайт өөрийн эх сурвалжаас авсан хэмээн мэдээлсэн байна. Хэвлэлд бичсэнээр бол нэмж илгээх цэрэг байлдааны үүрэг гүйцэтгэхгүй, материал техникийн хангамжийн ажил хариуцах гэнэ.
Польшид нэмж цэрэг илгээх гэж байгаа Вашингтоны төлөвлөгөөний талаар “Financial Times” хэвлэл зургадугаар сарын эхээр бас мэдээлж байсан юм. Энэ ажлаа Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн АНУ-д хийх айлчлалын үеэр амжуулахаар төлөвлөж байгаа хэмээн хэвлэлд тэмдэглэжээ.


Энэ төлөвлөгөө хэрэгжвэл Польшийн нутаг дахь Америкийн цэргийн албан хаагчдын тоо 5500-д хүрэх юм. Варшав Оросын зүгээс ирж мэдэх аюулаас болгоомжлон нутагтаа гадаадын цэрэг байрлуулах шаардлагатай гэж үзэж Америкийн цэргийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч А.Дуда нь өнгөрсөн намар илэрхийлж байсан юм. Москва харин Польшид Америкийн цэргийн тоо нэмэгдэх нь Орос-НАТО-гийн үндсэн баримт бичгийг зөрчиж байна гэж үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com