Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сугалаанаас өдөрт хоёр ч удаа сая сая доллар хожжээ

Америкийн Колорадо мужийн Пуэбло хотын иргэн Жо.Б гэгч сугалаанд өдөрт хоёр удаа аз тохиож нэг сая доллар хожсон нууцаа дэлгэлээ гэж Colorado Lottery сайтад мэдээлсэн байна. Тэрээр энэ амжилтынхаа тухайд ерөөсөө нэг л зангаараа байснаар ингэж аз таарлаа гэжээ. Сугалааны хоббитой Жо.Б 30 жилийн турш сугалааны тасалбарт ердөө л 5-9-27-39-42 гэсэн тоо бөглөдөг байсан гэж ярьсныг орон нутгийн KKTV телевиз дамжуулсан байна. Тэрээр гуравдугаар сарын 25-нд нутгийнхаа хоёр дэлгүүрээс тус бүр нэг тасалбар худалдан авч бөглөсөн нь тус бүр сая доллар хожжээ. Ингээд 27-ны өдөр Жо сугалаа зохион байгуулдаг байранд ирж хоёр тасалбарынхаа шагналыг авсан байна. Харин тэр мөнгөө юунд зарцуулахаа тодорхой хэлээгүй өнгөрчээ. Үүний өмнө Австралийн Пил хотын нэгэн гэр бүл бас 20 жилийн туршид сугалааны тасалбарт нэг л ижил тоо бөглөсөөр байгаад 400 мянган австрали доллар хожиж байсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com