Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ким Чин Уны арга хэмжээнд оролцож байгаа зураг түглээ

 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун бордоо үйлдвэрлэх заводын нээлтийн ажиллагаанд оролцон тууз хайчилж байгаа гэрэл зургийг БНАСАУ-ын мэдээллийн төв агентлаг ЦТАК дамжууллаа. Түүнийг мэс засалд орж бие нь муудсан, зарим хэвлэл бүр нас барсан гэж мэдээлж байсны дараа 20 хоноод тэрээр ийнхүү олны өмнө ил гарлаа. Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл Rodong Sinmun сонинд гарсан энэ мэдээллийг үндэслэн Өмнөд Солонгосын мэдээллийн Yonhap агентлаг, Умардын удирдагчийг 20 хоног нууцлаг байгаад анх удаагаа гарч ирлээ хэмээн тэмдэглэсэн байна.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга зүрхний мэс засалд ороод эрүүл мэнд нь муудлаа хэмээн CNN өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээлсэн. Телевиз түүнийг дөрөвдүгээр сарын 11-нд л хамгийн сүүлд олон нийтийн өмнө гарсан, дөрөвдүгээр сарын 15-нд болсон өвөг эцэг Ким Ир Сений мэндэлсний ойн ёслолын арга хэмжээнд олон жилийн хугацаанд анх удаагаа оролцсонгүй гэж онцолсон. Японы Shukan Genda хэвлэл ч бас түүнийг мэс заслын дараа бие нь эрс муудаад байна гэж мэдээлсэн. Хонконгийн хиймэл дагуулын теле сүлжээний эзэн Цин Фэн бүр Ким Чен Ун нас барсан гэж мэдэгдсэн. Харин БНАСАУ-ын гадаад орнуудтай соёлоор харилцах тусгай төлөөлөгч Алехандро Као де Бенос энэ бүх мэдээллийг няцааж байв.

Ким Чен Уныг эргэн ирсэнд Д.Трамп баяртай байна

 Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уныг эргэн ирсэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяртай байна гэж өөрийн Twitter хуудсандаа бичжээ. Ким Чен Уныг удаан хугацаагаар сураггүй байсны дараа эргэн ирсэн зургийг нь тавиад Америкийн Ерөнхийлөгч “Тэр эрүүл саруул эргэж ирснийг харсандаа би баяртай байна” гэж бичжээ. Ким Чен Ун удирдагч бордоо үйлдвэрлэлийн заводын нээлтэд оролцон тууз хайчилж байгаа гэрэл зургууд тавдугаар сарын 2-нд сүлжээгээр тарж түүнийг өвдсөн, үхсэн гэсэн цуу яриаг таслан эрүүл саруул байгаа нь харагдсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com