Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хөл хориог эсэргүүцэгчид Мичиганы төрийн ордонд дайрч оржээ

 Олон нийтийн дургүйцлээс болоод Америкийн олон мужид коронавирусийн тархалтаас сэргийлэх хөл хориог өрчилж, зөөлрүүлж байгаа ч Мичиган мужийн амбан захирагч Гретхен Уитмер бүх нийтийн тусгаарлалт, хөл хориог тавдугаар сарын 28 хүртэл сунгасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэх шалтгаан болжээ. Хөл хоиог сунгасныг эсэргүүцсэн иргэд үүнийг өөрчлөхийг шаардан жагсч нутгийн төр захиргааны байр луу ирэхэд зарим нь бүр галт зэвсэг, винтовтой ирцгээж захиргааны байранд нэвтэрснийг цагдаа нар гаргах гэсэн ч хүчрээгүй гэнэ.
Жагсаалыг Дональд Трампыг Ерөн­хий­лөгчийн сонгуульд дэмжиж байгаа Мичиганы консерватив эвслийн идэвхтнүүд зохион байгуулсан гэж мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Мичиган мужид коронавирусээр 40 мянга гаруй хүн өвчилж, 3700 хүн нас бараад байгаа. Америкинй Жонс Хопкинсын Их сургуулийн гаргаж байгаа мэдээллээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоогоор өнөөдөр АНУ эхний байранд орж байна. Тус улсад сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 63 мянга гаруй нь нас бараад байгаа. Америкийн эрх баригчид коронавирусийн халдвар дэлхий дахи­наа тархсанд Хятадыг буруутай гэж байгаа ч АНУ-ын тагнуулын байгууллага коронавирусийг зохиомлоор гарган авсан гэдэг баталгаа нотолгоо олоогүй гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com