Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Биологийн зэвсэг боловсруулж байна гэснийг Казахстан няцаалаа

Казахстан улс биологийн зэвсэг боловсруулж байна гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр гарсны хариуд БНКазУ-ын Гадаад хэргийн яам няцаасан хариу өгсөн байна. “Казахстан улс биологийн зэвсэг боловсруулаагүй, Алматы дахь төв лаборатори нь биологийн аюулгүй байдлыг хангах, үүний дотор коронавирус COVID-19-ийн халдвартай тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг юм” гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Гадаад хэргийн яамны өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн энэ мэдэгдэлд бас “Гадаадын болон эх орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Казахстаны биологийн зориулалттай лабораторийн үйл ажиллагааны талаар үндэслэлгүй мэдээлэл тарсантай холбогдуулан” гэж онцлон тэмдэглээд “Казахстан улс биологийн ямар ч зэвсэг боловсруулаагүй, бусад улсын эсрэг ямар ч туршилт судалгаа хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Алматыд 1948 онд байгуулсан Тахлын эсрэг Дундад Азийн эрдэм шинжилгээний хүрээлэн буюу өнөөдрийн М.Айкимбаевын нэрэмжит Гоц халдварын эсрэг Үндэсний анагаах ухааны төв, АНУ-ын тусламжтай байгуулсан Төв лаборатори нь “Казахстаны биологийн аюулгүй байдлыг хангах, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа шинжилгээний ажил явуулдаг юм” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com